Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
2 цагийн өмнө
Дотоод аудитын газрын захирал
Бүтэн цагийнОффис
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Группийн хэмжээнд дотоод аудитын бодлого, холбогдох дүрэм, журмыг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих.
Дотоод аудитын газрын урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг удирдан зохион байгуулж, хянах.
Компанийн үйл ажиллагаа, санхүү, бизнес процесс, дотоод хяналтын тогтолцоонд аудит төлөвлөн хэрэгжүүлэх.
Охин болон хараат компаниудын үйл ажиллагаанд төлөвлөсөн болон шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт бус аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх.
Аудитаар илэрсэн зөрчил, эрсдэл, доголдлыг тодорхойлж, шалтгаан болон нөлөөллийг нь үнэлэн, сайжруулах зөвлөмж боловсруулах.
Аудитын тайлан, дүгнэлт болон асуудлыг компанийн ТУЗ, Аудитын хороо, гүйцэтгэх удирдлагад танилцуулж, шийдвэр гаргалтад шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах.
Өмнөх аудитын зөвлөмж, залруулах болон сайжруулсан арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавьж, удирдлагад тайлагнах.
Компанийн дүрэм, журам, бодлого, эрх мэдлийн хуваарилалт болон холбогдох хууль, тогтоомж, зохицуулалтын хэрэгжилтэд үнэлгээ хийх, хяналт тавих.
Залилан, ашиг сонирхлын зөрчил болон үйл ажиллагааны бусад эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх.
Дотоод аудитын газрын ажилтнуудын ажлыг төлөвлөх, чиглүүлэх, гүйцэтгэлийг нь үнэлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх сургалт үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах.
Дотоод аудитын үйл ажиллагааны хараат бус, бие даасан, бодитой байдлыг хангаж, аудитын баримт материалын нууцлалыг хамгаалах, дотоод аудитын мэргэжлийн стандарт, ёс зүйн дүрэм, шаардлагыг чанд мөрдөж ажиллах.
Шалгуур
Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн аудиторын зэрэгтэй
Аудит, санхүү, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Удирдах албан тушаалд 5-с дээш жил ажилласан туршлагатай;
Санхүүгийн тайлан болон бизнес процессод дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
Эрсдэлд суурилсан аудитын арга зүй, дотоод хяналтын тогтолцооны талаар мэргэжлийн мэдлэгтэй;
Тайлан, дүгнэлт, зөвлөмжийг удирдлагын түвшинд боловсруулах, танилцуулах чадвартай;
Зарчимч, хараат бус, мэргэжлийн ёс зүй, нууц хадгалах чадвар өндөр;
Шаардлагатай ур чадвар
Нягт нямбай
Харилцааны чадвар
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
Зохион байгуулах ур чадвар
Санхүүгийн журам болон дүрэм
Санхүүгийн тайлангийн шинжилгээ
Дотоод хяналт
Байгууллагын тухай
Давуу тал
Уян хатан цагийн хуваарь
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
