Эдийн засагч

Бүтэн цагийн

8,000,000₮ - 9,000,000₮

Улаанбаатар хот8 CV илгээсэн32 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Группийн санхүүгийн стратеги, бодлого, дунд болон урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; • Охин компаниудын төсөв, бизнес төлөвлөгөө, мөнгөн урсгал болон гүйцэтгэлийг нэгтгэн удирдах; • Нэгдсэн санхүүгийн тайлан, удирдлагын тайлагналын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх; • Ашигт ажиллагаа, өртөг зардал, бүтээмж, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх шийдэл хэрэгжүүлэх; • Хөрөнгө оруулалт, томоохон төсөл, санхүүжилтийн саналд санхүү-эдийн засгийн шинжилгээ хийж, удирдлагад шийдвэрийн хувилбар танилцуулах; • Банк, санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулагчтай харилцах, санхүүжилтийн оновчтой бүтэц бүрдүүлэх; • Группийн хөрөнгө хуваарилалт, зээл, өр төлбөр, валют болон санхүүгийн эрсдэлийг удирдах; • Татвар, аудит, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангах; • Санхүүгийн үйл ажиллагааны цахимжилт, ERP систем болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх; • Санхүүгийн багийг удирдан хөгжүүлж, охин компаниудын санхүүгийн удирдлагыг мэргэжлийн чиглэлээр хангах; • ТУЗ, хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагыг үнэн зөв, шуурхай мэдээлэл, мэргэжлийн зөвлөмжөөр хангах.

Шалгуур

• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Санхүүгийн чиглэлээр 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай; • Групп, холдинг болон олон охин компанийн санхүүгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлж байсан бол давуу тал болно; • Үйлдвэрлэл, уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно; • СТОУС, татвар, аудит, төсөв төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шинжилгээний өндөр мэдлэгтэй; • Мөнгөн урсгал, санхүүжилт, өрийн бүтэц болон санхүүгийн эрсдэлийг удирдах чадвартай; • ERP систем болон удирдлагын тайлагналын цахим шийдэл нэвтрүүлж байсан туршлагатай; • ACCA, CPA, CFA, CIMA болон түүнтэй дүйцэх мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно; • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй; • Стратегийн сэтгэлгээ, зарчимч манлайлал, өндөр ёс зүй, хариуцлагатай; • Тоон мэдээлэлд тулгуурлан оновчтой, шуурхай шийдвэр гаргах чадвартай.

Нэмэлт мэдээлэл

• Группийн стратеги, хөрөнгө оруулалтын шийдвэрт бодит оролцоотой ажиллах эрх хэмжээ; • Томоохон төсөл, үйлдвэрлэл болон бизнесийн өргөжилтийг санхүүгийн удирдлагаар манлайлах боломж; • Өрсөлдөхүйц цалин, гүйцэтгэлд суурилсан урамшуулал; • Мэргэжлийн өсөлт, тогтвортой карьерын орчин; • Шийдвэр гаргах түвшний, хариуцлагатай бөгөөд үнэ цэн бүтээх ажлын байр.

Шаардлагатай ур чадвар

Манлайлал ба удирдлага
Цагийн менежмент
Аналитик сэтгэлгээ
Ёс зүйтэй
Санхүү, нягтлан бодох бүртгэл

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Уян хатан цагийн хуваарь
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал