Эдийн засагч
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Төслийн эдийн засгийн тооцоо, санхүүгийн загвар болон хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо боловсруулах
• Төслийн орлого, зардал, мөнгөн урсгал болон хөрөнгө оруулалтын тооцоолол хийх
• Зах зээл, салбарын нөхцөл байдалд судалгаа, шинжилгээ хийж, үр дүнг тооцоололд тусгах
• Төслийн хэрэгжилттэй холбоотой эрсдэлийг тодорхойлж, үнэлэх
• Төслийн бизнес төлөвлөгөө, судалгаа, тооцоо болон тайлан боловсруулах
• Тооцоо, судалгааны үр дүнд үндэслэн удирдлагад санал, дүгнэлт танилцуулах
• Холбогдох хууль, журам, шаардлагыг судалж, үйл ажиллагаанд мөрдөх
• Удирдлагаас өгсөн эдийн засаг, санхүүгийн чиг үүргийг хэрэгжүүлэх
Шалгуур
• Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
• Санхүүгийн төлөвлөгөө, төсөл боловсруулах, тооцоо судалгаа хийх, дүн шинжилгээ хийх чадвартай
• Бизнес, санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үндэслэлтэй дүгнэлт гаргах чадвартай
• Санхүүгийн программ болон Excel дээр ажиллах чадвартай
• Харилцааны болон багаар ажиллах чадвартай
• Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй, хятад хэлтэй бол давуу тал
• Шинэ зүйл сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй
• CFA зэрэгтэй бол давуу тал
Нэмэлт мэдээлэл
Манай эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг хэсэг болж бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчидтой холбоо барих болно.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Цагийн менежмент
Microsoft Excel
Өгөгдлийн шинжилгээ хийх
Эдийн засгийн урьдчилсан таамаглал
Эдийн засгийн загварчлал
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Байгууллагын тухай
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
