ЭДИЙН ЗАСАГ, СТРАТЕГИ ШИНЖЭЭЧ

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг5 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Эдийн засгийн шинжилгээ • Макро эдийн засгийн орчин (инфляц, ханш, худалдан авах чадвар, түүхий эдийн үнэ) компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг хянах, тайлбарлах • Салбарын (FMCG, ундаа) зах зээлийн хэмжээ, өсөлт, өрсөлдөгчийн үйл ажиллагааны судалгаа хийх • Түүхий эд (ус, цай, ундаа сав баглаа боодол, PET, бэлдэц гэх мэт), тээвэр, эрчим хүчний зардлын хандлагыг судалж, өртгийн загварт тусгах • Стратеги төлөвлөлт • Компанийн 1, 3, 5 жилийн стратеги төлөвлөгөөг удирдлагатай хамтран боловсруулах, шинэчлэх • Шинэ бүтээгдэхүүн, зах зээл, бүс нутгийн өргөтгөлийн боломжийн эдийн засгийн үндэслэл (feasibility) гаргах • Компанийн зорилтот KPI-г бизнес стратегитай уялдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах систем бий болгох • Эрсдэлийн үнэлгээ (зах зээл, санхүү, үйл ажиллагааны эрсдэл) хийж, бууруулах арга хэмжээ санал болгох • Бизнес төлөвлөгөө, тооцоолол (Forecasting & Budgeting) • Борлуулалт, зардал, ашгийн урьдчилсан тооцоо (forecast) бэлтгэх, сар/улирал бүр шинэчлэх • Жилийн төсөв боловсруулахад санхүү, коммершиал хэлтэстэй хамтран ажиллах • Хөрөнгө оруулалтын шинжилгээ (ROI, NPV, IRR тооцоолол) хийж, төслийн үр ашгийг үнэлэх • Гүйцэтгэлийн хяналт, тайлагнал • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тайланг сар, улирал бүр бэлтгэж удирдлагад танилцуулах • Төлөвлөсөн ба бодит үзүүлэлтийн зөрүүг (variance) шинжилж, шалтгаан, засах арга хэмжээг тодорхойлох • Удирдлагын багийн стратегийн уулзалт, семинарт зориулсан танилцуулга, дүн шинжилгээ бэлтгэх • Хамтын ажиллагаа, зөвлөмж • Борлуулалт, маркетинг, ложистик, санхүүгийн хэлтэстэй тогтмол харилцаж дата, мэдээлэл солилцох

Шалгуур

• Стратеги, Санхүү, Эдийн засгаг, Маркетинг, Менежмент. Төслийн удирдлага чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй. /Гадаадад их дээд сургууль төгссөн бол давуу тал болно/ • Стратеги, Санхүү, Эдийн засгаг, Менежмэнт. Төслийн удирдлага чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй. /Гадаадад их дээд сургууль төгссөн бол давуу тал болно/ • Худалдаа - үйлдвэрлэлийн байгуулагат стратеги, санхүүгийн шинжээч, санхүүгийн менежер, эдийн засагчаар ажиллаж байсан бол давуу тал болно • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй • Хэрэглээний программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх Туршлага • Бизнес хөгжил, стратеги, бизнес шинжилгээ, эвсэл төслийн шижнилгээний чиглэлээр 2+ жилийн туршлагатай

Шаардлагатай ур чадвар

Стратеги
Төсөв боловсруулах
Санхүүгийн шинжилгээ
Зах зээлийн судалгаа
Маркетингийн төлөвлөлт
Бизнес хөгжлийн стратеги

Удирдах баг

Алтанзул Лхагвасүрэн

Алтанзул Лхагвасүрэн

Гүйцэтгэх захирал