• Компанийн дунд, урт хугацааны стратеги, жилийн бизнес төлөвлөгөөг удирдлага болон холбогдох нэгжүүдтэй хамтран боловсруулах;
• Төлөвлөлт, шинжилгээний аргачлал, гол үзүүлэлт, удирдлагын тайлангийн загвар болон тайлагналын давтамжийг бий болгож, хэвшүүлэх;
• Борлуулалт, худалдан авалт, барааны нөөц, үнэ, өртөг, зардал, авлага болон зах зээлийн их хэмжээний өгөгдлийг нэгтгэж, мэдээллийн үнэн зөв, уялдааг шалган шинжлэх;
• Орлого, зардал, ашигт ажиллагааны төлөвлөгөө, төсөөлөл боловсруулах, санхүүгийн төсөв болон мөнгөн урсгалын төлөвлөлтөд оролцох;
• Төлөвлөгөө, гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан, бизнест үзүүлэх нөлөөг тодорхойлж, сайжруулах арга хэмжээ санал болгох;
• Бүтээгдэхүүн, брэнд, харилцагч, борлуулалтын сувгийн ашигт ажиллагааг шинжилж, үнэ болон зардлыг оновчлох санал боловсруулах;
• Барааны нөөцийн эргэлт, авлага, эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг шинжилж, хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх санал гаргах;
• Зах зээл, өрсөлдөөн, хэрэглэгчийн эрэлт, эдийн засгийн өөрчлөлтийг судалж, бизнесийн өсөлтийн боломж, эрсдэлийг тодорхойлох;
• Шинэ бүтээгдэхүүн, зах зээл, борлуулалтын суваг, хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжид эдийн засгийн тооцоо, хувилбарын шинжилгээ хийх;
• Удирдлагад дүн шинжилгээ, шалтгааны тайлбар, дүгнэлт, хэрэгжүүлэх санал, хүлээгдэж буй үр дүн бүхий тайлан, танилцуулга бэлтгэх;
• Батлагдсан санал, арга хэмжээний эдийн засгийн үр дүнг хэмжиж, хэрэгжилтэд үнэлгээ өгөх.
• Эдийн засаг, санхүү болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Эдийн засагч, санхүүгийн шинжээч, бизнес төлөвлөлтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Бизнес төлөвлөгөө, төсөв, санхүүгийн загвар бие даан боловсруулж, удирдлагад танилцуулан шийдвэр гаргалтад ашиглуулж байсан;
• Төлөвлөлт, шинжилгээ, удирдлагын тайлагналын аргачлал бий болгож, сайжруулж байсан туршлагатай;
• Олон эх үүсвэрийн их хэмжээний өгөгдлийг нэгтгэх, шалгах, боловсруулах, шалтгаан болон хамаарлыг тодорхойлох чадвартай;
• Санхүүгийн тайлан, үнэ, өртөг, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ хийх мэдлэгтэй;
• Excel программыг ахисан түвшинд эзэмшсэн, Power Query, Power BI зэрэг өгөгдөл боловсруулах, шинжлэх хэрэгслээр ажиллах чадвартай;
• Бизнесийн асуудлыг бие даан тодорхойлж, ажлаа эрэмбэлэн, хэрэгжихүйц санал, шийдэл боловсруулах чадвартай;
• Шинжилгээний үр дүнг ойлгомжтой тайлбарлаж, саналаа тооцоо, баримтаар хамгаалах, бусад нэгжтэй хамтран ажиллах чадвартай.
• Худалдаа, импорт, дистрибьюцийн салбарт ажилласан;
• Шинэ бизнес, бүтээгдэхүүн, борлуулалтын сувгийн эдийн засгийн үндэслэл боловсруулсан;
• ERP систем, SQL ашигладаг;
• Англи хэлээр мэргэжлийн судалгаа, мэдээлэл ашиглах чадвартай.
•
• БИД ЗАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧТОЙ ЭРГЭН ХОЛБОГДОХЫГ АНХААРНА УУ.