Эдийн засагч, санхүүгийн менежер
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах
- Жилийн төсөв, орлого зарлага, мөнгөн урсгалын төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих;
- Санхүүгийн тайлан, мэдээ, удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай санхүү, эдийн засгийн тооцоо, судалгааг боловсруулах;
- Орлого, зардал, ашигт ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх;
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зардлын үр ашигт хяналт тавих;
- Өглөг, авлага, төлбөр тооцооны үйл ажиллагааг хянах, шаардлагатай арга хэмжээ авах;
- Санхүүгийн баримт бичгийн бүрдэл, төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
- Удирдлагыг санхүү, эдийн засгийн мэдээллээр шуурхай хангаж, санал зөвлөмж боловсруулах;
- Нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журамд нийцүүлэн ажиллах.
Шалгуур
Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
- Санхүү, эдийн засгийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Төсөв төлөвлөлт, санхүүгийн шинжилгээ, тайлагналын мэдлэгтэй;
- Excel болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
- ERP систем нэвтрүүлэлт дээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай;
- Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай;
- Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
- Эмнэлгийн байгууллагын санхүү, үйл ажиллагааны онцлогийг ойлгож ажиллах чадвартай бол давуу тал.
Нэмэлт мэдээлэл
-Шаардлагатай тохиолдолд ажилласан илүү цагийн мөнгө олгогдоно.
-Бонус цалин улирал тутам үндсэн цалингийн 60 хувь олгогдоно.
-Хоолны мөнгө өдрийн 10000₮ / үндсэн цалингаас гадна/ бодогдоно.
-Эрүүл мэндийн үйлчилгээнүүд / лабораторийн шинжилгээ, ЭХО, дуран, эмчийн үзлэг гэх мэт/ авах ваучер бэлэглэнэ.
-Ажилтны ойр дотны хүмүүс 10 хувийн хөнгөлөлттэй үзлэг шинжилгээний эрх
-Тэмдэглэлт баяруудын бэлэг
-Бусад тэтгэмж, тусламж, шагнал урамшуулал,хөнгөлөлт, хангамжууд
Шаардлагатай ур чадвар
Аналитик сэтгэлгээ
Харилцааны чадвар
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Төсөв ба санхүүгийн төлөвлөлт
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн шинжилгээ ба тайлагнал
Санхүүгийн менежмент
Санхүүгийн тайлан боловсруулах
Санхүүгийн тайлагнал
Санхүүгийн программ хангамж
Санхүү, нягтлан бодох бүртгэл
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Өвчний чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Зогсоолын хангамж
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
