Бүх ажлын зар
Улаанбаатар хот|
2 цагийн өмнө
Эдийн засгийн хэлтсийн менежер
Бүтэн цагийнОффис
9,000,000₮ - 10,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн хийгдэж буй үйл ажиллагааны эдийн засаг, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцын гүйцэтгэлд хяналт тавьж, компанийн ашигт ажиллагааг хангуулахад дэмжлэг үзүүлэх, удирдлагын багийн шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах;
• Эдийн засгийн хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулагдах тайлан, мэдээг заасан цаг хугацаанд бэлтгэн гаргаж хэрэглэгчдэд мэдээлэл хүргүүлэх;
• Компанийн урт, дунд болон богино хугацааны эдийн засаг, санхүүгийн төлөвлөлтийг хийх, гүйцэтгэлд хяналт тавих;
• Компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тооцооллыг хийж гүйцэтгэх;
• Эдийн засгийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангана.
Шалгуур
• Санхүү, эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
• Санхүүгийн загварчлал (Financial Modeling) хийх өндөр ур чадвартай;
• Санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтйн үнэлгээ хийх чадвартай;
• Санхүү, хөрөнгө оруулалт, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• НББОУС, СТОУС болон татварын багц хуулийн гүн ойлголттой;
• Аналитик сэтгэлгээтэй, манлайлах болон харилцааны ур чадвар сайтай;
• Шинэ санал санаачилга гаргах чадвартай;
• Бичиг баримттай ажиллах, боловсруулах мэдлэг, чадвартай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Баг удирдаж байсан туршлагатай, удирдах, манлайлах, зааварлаж зөвлөх, харилцааны ур чадвартай;
• Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, багаар болон бие дааж ажиллах, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Бид зөвхөн ярилцлагын шатанд шалгарсан ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг. Мөн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Шаардлагатай ур чадвар
Аналитик сэтгэлгээ
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
Логик сэтгэлгээ
Microsoft Excel
Эдийн засгийн шинжилгээ
Эдийн засгийн урьдчилсан таамаглал
Эдийн засгийн загварчлал
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн загварчлал
Эконометрик
Техник-Эдийн Засгийн Шинжилгээ
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллага доторх фитнесс заал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
