Ээлжийн Инженер
Түр ажил
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Боловсруулах үйлдвэр болон ажилчдын хотхоны DZL маркийн халаалтын зуухны ашиглалт, засвар болон үйлчилгээний өдөр тутмын ажиллагааг удирдан зохион байгуулах
• Гадна ИШС, гүний худгуудын ашиглалт, зачвар үйлчилгээнд хяналт тавьж өдөр тутмын ажиллагааг удирдан зохион байгуулах
• Ариутгах татуургын системийн найдвартай ажиллагааг удирдан зохион байгуулах
• Халаалтын зуухны оператор, сантехникч болон холбогдох ажилтнуудын ажлыг удирдах, хяналт тавих
• Засвар үйлчилгээ, үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх
• Системийн хэвийн ажиллагааг хангаж, гарсан гэмтэл, доголдлыг шуурхай шийдвэрлэх
• ХАБЭА, компанийн дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангах
• Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Шалгуур
• Дулааны инженер, Сантехникийн инженер болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай
• Уурын зуух, дулаан, ус хангамжийн системийн ашиглалт, засвар үйлчилгээний туршлагатай
• Уул уурхайн төсөлд ажиллаж байсан туршлагатай
• Баг удирдах, төлөвлөх, асуудал шийдвэрлэх ур чадвартай
• Microsoft Office болон холбогдох программууд дээр ажилладаг
• 14/14 ростероор Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ажиллах бо
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Нягт нямбай
Харилцааны чадвар
Байгууллагын тухай

Айбекс Гоулд ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 31 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа