• Боловсруулах үйлдвэрийн хэлтсийн операторуудад аюулгүй байдал ба үйл ажиллагааны хурлыг тогтмол хийж, ажлын наряд даалгавар өгөх.
• Хэсэг нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, үзүүлэлтийг хэлтсийн удирдлагад тухай бүр тайлагнаж, шаардлагатай шийдвэрийг хамтран гаргах.
• Технологийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд хэлтсийн дотоод бүрэлдэхүүнээс гадна уулын хэлтэс, засварын хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, төслийн баг хамт олонтой нягт хамтарч, төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг хангаж ажиллах.
• Ажлын байрны үзлэг шалгалтыг тогтсон хуваарийн дагуу хийж, илэрсэн үл тохирлыг арилгах, шаардлагатай засал үйлчилгээний ажлын захиалгыг үүсгэх.
• Химийн бодисын тухай хууль, журам болон үйлдвэрийн техник ашиглалтын дүрмийг мөрдөж ажиллах.
• Даралтат сав, шугам хоолой, хяналт-хэмжих хэрэгслийн аюулгүй ажиллагааг хариуцан, техникийн паспортод холбогдох тэмдэглэгээ, бичилтийг цаг тухайд нь хөтлөх.
• Операторуудад ажлын байрны анхан шатны зааварчилгаа, ээлжит болон ээлжит бус зааварчилгааг тогтсон хугацаанд өгөх.
• ААЗ-г технологийн процесс болон тоног төхөөрөмжид өөрчлөлт, шинэчлэлт орсон тохиолдолд тогтмол шинэчлэлт хийж байх ба операторуудад зааварчилга өгч, шалгалт авах.
• Өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэх үед тухайн ажлын аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг операторуудад мөрдүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг бичгээр авч тус ажлыг удирдан зохион байгуулах.
• Уул уурхай, баяжуулах үйлдвэр, металлургм, химийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой
• Нуруулдан уусгалт, баяжуулах үйлдвэрт 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
• Ахлах оператор, мастер,ээлжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
• Төв аймаг, Баян-Өнжүүл суманд 14/14 ээлжээр ажиллах боломжтой
Зөвхөн сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбогдоно.