Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг|
4 CV илгээсэн|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Экспорт Хариуцсан Захирал
Бүтэн цагийнОффис
8,000,000₮ - 9,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Экспортын стратеги, жилийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх
• Шинэ гадаад зах зээл судлах, тэдгээрт нэвтрэх төлөвлөгөө гаргах
• Гадаадын дистрибьютор, түнш, харилцагчидтай хэлэлцээр хийж, гэрээ байгуулах
• Экспортын борлуулалтын зорилтот үзүүлэлт (KPI) тогтоож, гүйцэтгэлд хяналт тавих
• Гаалийн бүрдүүлэлт, экспортын баримт бичиг, олон улсын стандарт, чанарын шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах
• Маркетинг, үйлдвэрлэл, санхүүгийн хэлтэстэй хамтран ажиллаж, экспортын үйл ажиллагааг уялдуулах
• Олон улсын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд компанийг төлөөлөх
• Экспортын багийг байгуулж, удирдах, чадавхжуулах
Шалгуур
• Олон улсын худалдаа, Бизнесийн удирдлага, Маркетинг, эсвэл холбогдох чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
• Экспорт/Олон улсын худалдаа, борлуулалтын чиглэлээр ажилласан туршлага/удирдах албан тушаалд ажилласан байх/
• Гадаад хэлний өндөр мэдлэг /Орос эсвэл Хятад/
• Олон улсын гэрээ хэлэлцээр, гаалийн журам, экспортын зохицуулалтын талаарх мэдлэгтэй
• Хэлэлцээр хийх, харилцааны ур чадвар
• Багийг удирдаж, урамшуулах манлайллын чадвар
• Гадаад арга хэмжээ, шаардлагатай үед томилолтоор явах /бэлэн байдал/
Нэмэлт мэдээлэл
Та манай компанийн бүтээгдэхүүн, брэндийг гадаад зах зээлд төлөөлж, шинэ зах зээл нээх, гадаадын түншүүдтэй харилцаа тогтоох, экспортын борлуулалтын стратеги боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллана. Энэхүү тушаал нь компанийн удирдлагад шууд тайлагнах бөгөөд бизнесийн өсөлтөд шууд нөлөөлөх стратегийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Зөвхөн анкетын шатанд тэнцсэн ажил горилогчтой холбогдон уулзалтын цаг товлоно.
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Хэлэлцээр хийх
Стратегич сэтгэлгээ
Экспортын зохицуулалт
Олон улсын худалдаа
Зах зээлийн судалгаа
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
