Цахилгааны инженер

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Ажлын зургаас цахилгаан, кабель, тоноглолын тоо хэмжээг гаргаж, материал, ажиллах хүчний хэрэгцээг тооцоолон захиалга өгөх; • Цахилгааны ажлыг барилга угсралтын ерөнхий графиктай уялдуулж, далд угсралтын ажлыг бүтээцийн ажилтай зэрэгцүүлэн төлөвлөх; • Эрчим хүчний хангагч байгууллагаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авах, холболтын ажлыг зохицуулахад оролцох • Барилгын дотоод кабель суваг, хоолой, далд угсралтын ажлыг шаваас, цутгалтын өмнө гүйцэтгүүлж, ил далд актаар баталгаажуулах • Гал түймрийн болон бусад дохиоллын систем, харуул хамгаалалт /CCTV/, интернэт-холбоо, домофоны угсралтыг зохион байгуулах • Орон сууц /айл/ бүрийн цахилгаан тоноглол — щит, залгуур, гэрэлтүүлэг, дохиоллын цэгүүдийн угсралт, холболтыг зураг төслийн дагуу гүйцэтгүүлэх

Шалгуур

• Цахилгааны инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх • Барилга угсралт дээр ажиллаж байсан туршлагатай • Цахилгаан систем, тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй байх • Техникийн зураг, схемийг уншиж, ойлгох чадвартай • Хариуцлагатай • Багийн зохион байгуулалт хийх чадвартай • Техникийн бичиг баримт боловсруулах чадвартай

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Шийдэл боловсруулах
AutoCAD
Автоматжуулалт
Барилгын стандарт
Бичиг баримт боловсруулах
Тайлан гаргах, мэдээлэл өгөх
Цахилгааны инженерчлэл

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Гэнэтийн аюул, гамшиг тохиолдсон үед олгох дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Тав тухтай ажлын орчин