• Цахилгаан тоног төхөөрөмжийн техникийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг төлөвлөх, хяналт тавих;
• Цахилгааны схем, зураг төсөл, техникийн баримт бичгийг боловсруулах, хянах;
• Цахилгааны гэмтэл, саатлыг шуурхай илрүүлж, хэвийн ажиллагааг сэргээх арга хэмжээ авах;
• Цахилгааны угсралт, засвар, ашиглалтын ажлын чанар, технологийн горимд хяналт тавих;
• Цахилгааны аюулгүй ажиллагаа, ХАБЭА-н шаардлага, холбогдох дүрэм, стандарт, нормыг чанд мөрдүүлэх;
• Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүртгэл, журнал, тайлан болон техникийн баримт бичгийг хөтлөх;
• Цахилгаанчин, цахилгааны техникч болон холбогдох ажилтнуудын ажлыг удирдан зохион байгуулах;
• Цахилгаан эрчим хүчний хэрэглээ, найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтэд хяналт тавих;
• Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
• Цахилгааны инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
• Төслийн удирдлага, барилга угсралт дээр ажиллаж байсан туршлагатай
• Цахилгаан систем, тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй байх
• Техникийн зураг, схемийг уншиж, ойлгох чадвартай
• Ажилдаа хариуцлагатай, анхааралтай ханддаг байх
• Багийн ажиллагаанд оролцох чадвартай
• Техникийн бичиг баримт боловсруулах чадвартай
• Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, Autocad-ын мэдлэгтэй байх