• • Эрчим хүч, дулаан хангамжийн байгууламжийн цахилгаан системийн зураг төсөл, техникийн шийдэлд зөвлөх
• • Цахилгаан тоног төхөөрөмж, дэд станц, хуваарилах байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах, засах
• • Цахилгаан угсралт, шинэчлэл, өргөтгөлийн ажлын техникийн хяналт тавих, биечлэн хийх
• • Цахилгааны схем, тооцоо, техникийн нөхцөл болон ажлын зураг баримт бичгийг хянах
• • Ачаалал, богино залгаа, хүчдэлийн уналт болон хамгаалалтын тохируулгын тооцоо хийх
• • Реле хамгаалалт, автоматжуулалт, газардуулга, аянгын хамгаалалтын шийдлийг үнэлэх
• • Тоног төхөөрөмжийн үзлэг, хэмжилт, туршилтын үр дүнг дүгнэж, сайжруулах санал гаргах
• • Хөдөлмөрийн аюулгүй байдал, цахилгааны аюулгүй ажиллагаа болон холбогдох стандартын хэрэгжилтийг зөвлөх
• • Гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч болон захиалагч талуудтай техникийн асуудлаар хамтран ажиллах
• • Техникийн тайлан, эрсдэлийн үнэлгээ, хүлээлгэн өгөх баримт бичиг боловсруулах
• • Цахилгааны инженер, эрчим хүчний инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• • Эрчим хүч, дулаан хангамжийн цахилгаан тоног төхөөрөмж, системийн инженерчлэлийн туршлагатай
• • Цахилгаан системийн тооцоо, зураг төсөл болон техникийн хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай
• • Реле хамгаалалт, автоматжуулалт, дэд станц болон цахилгаан хуваарилах системийн мэдлэгтэй
• • Монгол Улсын цахилгааны дүрэм, норм, стандарт болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг мэддэг
• • AutoCAD болон цахилгааны тооцоо, зураг төслийн программ хангамж ашиглах чадвартай
• • Техникийн тайлан, тооцоо, зөвлөмжийг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай
• • Харилцаа, хамтын ажиллагаа сайтай, хариуцлагатай, ёс зүйтэй
• • Гэрээт/зөвлөх ажлын хүрээнд талбайд ажиллах, байгууллагын цахилгаан эрчим хүчний асуудлыг мэргэжлийн түвшинд усграх, холбох, засах
Байгууллагын цахилгаантай холбоотой бүхий л асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх бөгөөд 7 хоногт 2-3 хоног ирж ажиллах боломжтой байх
Байгууллагын тоног төхөөрөмжийн холболтыг мэргэжлийн түвшинд холбох чадвартай байх
Цахилгаантай холбоотой бүхий л асуудлыг хянах, шалгах, засах, аюулгүй байдлыг хангах
Ёс зүйтэй, найдвартай, хандлагатай