Нээлттэй ажлын байр
• Цахилгааны инженер Ростер: 14/14
• Цахилгааны техникч Ростер: 14/14
• Цахилгааны QA/QC инженер Ростер: 14/14
• Цахилгааны автоматжуулалтын инженер (UB based)
Ажлын байршил: Дорнод аймаг, Цагаан-Овоо сум
Үндсэн үүрэг:
• Уурхайн цахилгаан хангамжийн систем, тоног төхөөрөмжийн ашиглалт, хяналт, засвар үйлчилгээтэй холбоотой ажлыг гүйцэтгэх
• Цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах
• Холбогдох норм, стандарт, дүрэм журам болон ХАБЭА-ийн шаардлагыг мөрдөж ажиллах
• Техникийн болон төслийн баримт бичиг боловсруулах, шинэчлэх
• Гарсан асуудлыг шуурхай илрүүлж, шийдвэрлэх болон сайжруулах санал боловсруулах
• Төслийн баг, инженерүүд, туслан гүйцэтгэгчидтэй уялдаа холбоотой ажиллах
• Цахилгаан системийн загварчлал болон шинжилгээ хийх
• Эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ явуулах
• Цахилгаан хангамжийн системийн аюулгүй байдлыг хангах
• Тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, засварлах
• Цахилгааны инженер болон автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Цахилгаан системийн ажиллагаа, хяналт, засварын талаар мэдлэгтэй
• Мэргэжлийн програм хангамж ашиглах чадвартай
• Техникийн баримт бичиг боловсруулах чадвартай
• Багийн ажиллагаанд идэвхтэй оролцох чадвартай
• Асуудлыг шийдвэрлэх, аналитик сэтгэлгээтэй
• Зохион байгуулалттай, цагийн менежмент сайн
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно