• Уурхай, үйлдвэрлэлийн талбайн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцах;
• Цахилгаан тоног төхөөрөмж, дэд станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах;
• Цахилгаан тоног төхөөрөмжийн техникийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг төлөвлөх, хяналт тавих;
• Цахилгааны схем, зураг төсөл, техникийн баримт бичгийг боловсруулах, хянах;
• Цахилгааны гэмтэл, саатлыг шуурхай илрүүлж, хэвийн ажиллагааг сэргээх арга хэмжээ авах;
• Цахилгааны угсралт, засвар, ашиглалтын ажлын чанар, технологийн горимд хяналт тавих;
• Цахилгааны аюулгүй ажиллагаа, ХАБЭА-н шаардлага, холбогдох дүрэм, стандарт, нормыг чанд мөрдүүлэх;
• Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүртгэл, журнал, тайлан болон техникийн баримт бичгийг хөтлөх;
• Цахилгаанчин, цахилгааны техникч болон холбогдох ажилтнуудын ажлыг удирдан зохион байгуулах;
• Цахилгаан эрчим хүчний хэрэглээ, найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтэд хяналт тавих;
• Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
• Цахилгааны инженер, цахилгаан эрчим хүчний инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Цахилгаан тоног төхөөрөмж, 10/35/110 кВ-ын дэд станц болон цахилгаан шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний мэдлэгтэй;
• Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт, техникийн ашиглалтын шаардлагын мэдлэгтэй;
• Цахилгааны зураг төсөл, схем унших чадвартай;
• Мэргэжлийн программ, MS Office ашиглах чадвартай;
• Багаар ажиллах, ажлыг зохион байгуулах, асуудлыг шуурхай шийдвэрлэх чадвартай;
• Хариуцлагатай, сахилга баттай, ажлын ачаалал даах чадвартай.
• Хятад хэлний мэдлэгтэй, мэргэжлээрээ 3аас дээш жил ажилсан бол давуу тал болно.
Ажлын нөхцөл:
• Ажлын байршил: Уул уурхай, үйлдвэрлэлийн талбай
• Ээлж: 14/14
• Ажлын цаг: 12 цагийн ээлж
• Цалин: Тохиролцоно
• Кемпийн байр, халуун хоол болон талбайн тээврийн хэрэгслээр хангана.
• Хөдөлмөрийн гэрээ байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллана.