• Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон эмч мэргэжилтнүүдтэй урт хугацаанд итгэлцэлд суурилсан тогтвортой харилцааг бий болгон удирдан ажиллах
• Эмч төлөөлөгчдийн бүтээгдэхүүн, эмнэлзүйн мэдлэг болон харилцааны ур чадварыг хөгжүүлэх, чиглүүлэн сургах, өдөр тутмын ажил үүрэгт дэмжлэг үзүүлэн ажиллах
• Багийн ажлын төлөвлөгөө, эмчийн хамрах хүрээ, уулзалт, үйл ажиллагааны үр дүнг хянах, удирдан зохион байгуулах
• Хамтын ажиллагааны боломж, хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх санал боловсруулах
• Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, борлуулалтыг өсгөж, хэрэглэгчийг мэдлэгжүүлэх ажлыг байнга зохион байгуулах
Мэргэжлийн түвшинд:
• Хүний их эмч болон эрүүл мэндийн чиглэлийн холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
• Эмнэлгийн байгууллага, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх эсвэл эрүүл мэндийн бүтээгдэхүүний салбарт 5-аас дээш ажилласан туршлагатай. Ажилласан хугацаандаа удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• Эмнэлэг, эмч мэргэжилтнүүдтэй мэргэжлийн түвшинд харилцаж, хамтын ажиллагаа хөгжүүлж байсан туршлагатай байх.
• Багийн ажлын төлөвлөгөө, эмчийн хамрах хүрээ, уулзалт, үйл ажиллагааны үр дүнг хянах дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай байх
Хувь хүний ур чадвар:
• Манлайлал ба баг удирдах арга барилыг эзэмшсэн, харилцааны соёлтой, эерэг хандлагатай
• Сэтгэл хөдлөлөө удирдах, санал зөрөлдөөнийг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай.
• Өөрчлөлтөд дасан зохицох, шинэ санаа санаачилга гаргах чадвартай.
• Нууцлал, мэргэжлийн ёс зүйг чанд баримталдаг.
• Office хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Грийн Гэйт Интернэйшнл ХХК (GGI) нь хэрэглэгчиддээ эрүүл, органик, баталгаат бүтээгдэхүүн хүргэхийг эн тэргүүний зорилго, хүсэл эрмэлзлэлээ болгон ажиллаж буй энтерпрайс компани юм. Бид 2018 оноос хойш импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, одоогоор 22 брэндийн нийт 1,700 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан, эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар, баталгаа, сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаж байна.
• Ажлын 5 өдөр
• Уян хатан цагийн систем
• Байршил: Чингэлтэй дүүрэг
Нэмэлт мэдээлэл:
• Хотын төвд тав тухтай оффис
• Ажлын байрны онцлогт тохирсон уян хатан цагийн систем
• Эрүүл мэндийн даатгалын багц
• Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг
• Спорт, фитнессийн хөнгөлөлт
• Ажилтны бүтээгдэхүүний хөнгөлөлт
• Улирлын бонус цалин
• Бусад нэмэгдэл