Эрх Зүй, Комплаесын Газрын Захирал

Бүтэн цагийн

9,000,000₮ - 10,000,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг1 CV илгээсэн21 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Бид эрх зүй, нийцлийн газрын үндсэн чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд удирдан хэрэгжүүлж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуульч, туслах хуульчдын ажилд мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах чадварлаг манлайлагчийг хайж байна. ГОЛ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА • Эрх зүй, нийцлийн газрын мэргэжилтнүүдийг удирдлагаар хангах • Нийтийн болон хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх • Дотоод, гадаадын хууль хяналт, шүүхийн байгууллагаас хянан шийдвэрлэх хэрэг маргаанд итгэмжлэлийн дагуу компанийг төлөөлж оролцох • Гэрээ, хэлэлцээр байгуулах, эрх зүйн зүгээс хянах, эрсдэлийг үнэлэн боломжит шийдлийг санал болгох, гэрээний журмын хэрэгжилтийг хангах • Компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх хууль тогтоомжийн шинэчлэл, өөрчлөлтийг судлан эрх зүйн дүгнэлт боловсруулж, удирдлагад зөвлөгөө өгөх • Дотоод дүрэм, журмын төсөл боловсруулах, нэгжүүдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих • Тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах, эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгаажилтыг хянаж, зөрчлөөс сэргийлэх, сэргээх арга хэмжээг зохион байгуулах

Шалгуур

• Боловсрол: Хууль, Эрх зүйн чиглэлээр дээд (бакалавр ба түүнээс дээш) • Мэргэшил: Иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүйн чиглэлээр • Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан • Тусгай шаардлага: Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх • Ур чадвар: Манлайлал, багаар ажиллах, хууль хэрэглээний өндөр ур чадвар, ажлын ачаалал даах чадвартай байх • Гадаад хэл: Англи хэл чөлөөтэй эзэмшсэн байх

Нэмэлт мэдээлэл

• Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл) • Нэг жилд 6 өдрийн цалинтай чөлөө • KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%) • Сургалт, хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%) • Тэтгэврийн хуримтлал (үндсэн цалингийн 2%)

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Цагийн менежмент
Багаар ажиллах болон удирдах ур чадвар
Мэргэжлийн ёс зүй
Мэргэжлийн мэдлэг

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт