Ерөнхий Эмч/ Longevity
Бүтэн цагийн
10,000,000₮ - 12,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Урт наслалт, эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн эмчилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг клиникийн түвшинд удирдах
• Өвчтөний амьдралын хэв маяг, хооллолт, нойр, хөдөлгөөн, бодисын солилцоо болон эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд үндэслэн хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
• Орчин үеийн оношилгоо, шинжилгээний үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлж, эмчилгээний тактик боловсруулах
• Longevity & Lifestyle Medicine чиглэлийн эмчилгээний стандарт, протокол, үйлчилгээний чанарыг хөгжүүлэх
• Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, багийн клиникийн ур чадварыг хөгжүүлэх
• Олон улсын шинэ судалгаа, технологи, эмчилгээний аргачлалыг судалж, клиникт нэвтрүүлэх
• Өвчтөний сэтгэл ханамж, эмчилгээний үр дүн, клиникийн чанарын стандартыг өндөр түвшинд хадгалах
• Клиникийн удирдлагатай хамтран шинэ үйлчилгээ, эмчилгээний хөтөлбөрийг хөгжүүлэх
Шалгуур
• Арьс гоо засалын эмчээр мэргэшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй
• Арьс гоо засалын эмчээр ажилласан бодит туршлагатай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй – мэргэжлийн сургалт, судалгаа олон улсын эх сурвалжийг бие даан уншиж, ойлгох чадвартай
• Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
• Хариуцлага өндөртэй, ёс зүйтэй, мэргэжлийн харилцааны соёлтой
• Өвчтөнтэй итгэлцэл бий болгож, өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх чадвартай
• Шинэ мэдлэг, технологи, эмчилгээний аргачлалыг хурдан суралцах хүсэлтэй
• Цаашид мэргэжлийн болон удирдах түвшинд өсөн хөгжих хүсэл эрмэлзэлтэй
• Судалгаа, шинэ технологи, Evidence-based Medicine-д сонирхолтой байх
Нэмэлт мэдээлэл
БИД ТАНД ЮУГ САНАЛ БОЛГОХ ВЭ?
Цалин: 10,000,000₮-с дээш
Гүйцэтгэл, ур чадвар, туршлагаас хамаарсан нэмэлт урамшуулал
Олон улсын түвшний эмчилгээний арга, технологитой ажиллах боломж
Мэргэжлийн сургалт, хөгжлийн өргөн боломж
Шинэ чиглэл, үйлчилгээ хөгжүүлэхэд бодит оролцоо
Мэргэжлийн багтай хамтран ажиллах
Цаашид клиникийн удирдах түвшинд өсөн дэвших боломж
ТАНЫ ДАРААГИЙН КАРЬЕРЫН ҮЕ ШАТ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ.
Хэрэв та зөвхөн өвчнийг эмчлэхээс илүүтэйгээр хүнийг эрүүл байлгах, эрүүл насжилтыг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэх шинэ үеийн анагаах ухааныг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол бид таныг урьж байна.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Эмпати (Бусдыг ойлгох чадвар)
Манлайлал
Шинэ технологи сурах
Багийн хамтын ажиллагаа
Эрүүл мэндийн хяналт
Лабораторийн чанарын хяналт
Эмчилгээний мэдлэг
Эмчилгээний стандарт
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
