• Цахилгаан тоноглолын найдвартай ажиллагааг хангах, тасралт, сааталгүй ажиллах
• Диспетчерийн зохицуулалтыг мөрдөж цахилгаан үйлдвэрлэл, хуримтлуурын системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж, стандартын шаардлага хангасан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэх
• Тусгай зөвшөөрлийн нөхцөл, дүрэм журмын шаардлага, гэрээний үүргийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
• Өргөтгөл шинэчлэлийн ажлыг холбогдох дүрэм журам дагуу зохион байгуулж, хүлээн авч ажиллах
• Компанийн хэмжээнд ТАД болон ААД-н хэрэгжилтийг хангуулах, болзошгүй аваар, саатал, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавих
• Техникийн чиглэлээр хөтлөгдөх, ашиглах баримт бичиг, программ хангамжийн бүрдэл, ашиглалт, тайлан, мэдээ, мэдээллийн хэрэгжилтийг хангуулах, ажлыг зохион байгуулах, тайлагнах
• Цахилгаан систем, цахилгаан станц, РХА, цахилгаан хангамж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх. Цахилгаан аюулгүй ажиллагааны V групптэй байх
• Эрчим хүчний салбарт 8-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх
• Цахилгаан станц эсвэл дэд станцын ашиглалтын туршлагатай байх.
• Нэгдсэн сүлжээний дүрэм, диспетчерийн зохицуулалтын журмыг мэддэг байх. AutoCAD, PowerFactory/ETAP зэрэг программ дээр ажилладаг бол давуу тал болно