Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
17 CV илгээсэн|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Ерөнхий Менежер
Бүтэн цагийнОффис
8,000,000₮ - 9,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Шинээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааг санаа, төлөвлөлтийн үеэс эхлэн бодит ажил болгон хэрэгжүүлж, цаашдын тогтвортой үйл ажиллагааг удирдах Ерөнхий менежер сонгон шалгаруулж авна.
Бидэнд зөвхөн бэлэн болсон үйл ажиллагааг удирдах менежер бус, шинэ зүйлийг 0-ээс эхлэн бүтээж, систем болгон хөгжүүлж чаддаг удирдагч хэрэгтэй.
• Төслийн концепц, бизнес загвар, хөгжлийн стратеги, үе шаттай төлөвлөгөөг боловсруулах
• Зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээ, боломжийг судалж, хэрэгжүүлэх оновчтой хувилбаруудыг санал болгох
• Бизнес төлөвлөгөө, төсөв, хөрөнгө оруулалт, орлого, зардал, санхүүгийн тооцооллыг боловсруулах, хэрэгжилтийг хариуцах
• Төслийн зураг төсөл, бүтээн байгуулалт, худалдан авалт, нийлүүлэгч болон гэрээт байгууллагуудын ажлыг удирдан зохион байгуулах
• Төслийг төлөвлөсөн хугацаа, төсөв, чанарын хүрээнд хэрэгжүүлж ашиглалтад оруулах
• Байгууллагын бүтэц, процесс, дүрэм журам, хяналтын тогтолцоог бий болгох
• Чадварлаг баг бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах
• Үйлчилгээ, бүтээгдэхүүн, борлуулалт, маркетинг болон хамтын ажиллагааг хөгжүүлэх
• Үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн тогтвортой байдал, өсөлтийг хариуцах
• Эрсдэлийг урьдчилан тооцоолж, асуудал үүсэхээс өмнө шийдэл боловсруулах
Шалгуур
• Бизнесийн удирдлага, төслийн удирдлага, санхүү, инженер, барилга, аялал жуулчлал, үйлчилгээний менежмент болон холбогдох чиглэлээр дээд боловсролтой
• Удирдах түвшний 7 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
• Шинэ төсөл, бизнес, салбар нэгж эсвэл үйл ажиллагааг эхнээс нь төлөвлөж, хэрэгжүүлж байсан бодит туршлагатай бол давуу тал болно
• Бизнес төлөвлөгөө, төсөв, санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын үр ашгийг ойлгож ажиллах чадвартай
• Төслийн олон оролцогч тал, нийлүүлэгч, гэрээт байгууллагуудын ажлыг уялдуулан удирдах чадвартай
• Асуудлыг бие даан тодорхойлж, шийдлийн хувилбар боловсруулан шийдвэр гаргах чадвартай
• Дараагийн алхмыг урьдчилан харж, санаачилгатай ажилладаг
• Төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлийн өндөр чадвартай
• Хариуцлагатай, найдвартай, ёс зүйтэй
• Хүмүүсийг удирдах, хэлэлцээр хийх, хамтын ажиллагаа бий болгох өндөр чадвартай
• Англи хэлний ажлын түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Бид ямар хүнийг хайж байна вэ?
Бидэнд “Юу хийх вэ?” гэсэн заавар хүлээдэг хүн бус, “Юунд хүрэх ёстой вэ, түүнд хүрэх хамгийн зөв арга нь юу вэ?” гэж бодож, шийдэл гарган хэрэгжүүлдэг хүн хэрэгтэй.
Тодорхой бус санааг бодит төсөл болгон хувиргаж, төслийг эхнээс нь дуустал эзний сэтгэлээр хариуцан, цаашид тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа болгон хөгжүүлж чадах хүнийг хайж байна.
Шаардлагатай ур чадвар
Дасан зохицох
Цагийн менежмент
Бизнесийн болон асуудал шийдвэрлэх чадвар
Бизнесийн тухай ойлголт
Харилцааны чадвар
Зохион байгуулалт
Бизнесийн төлөвлөлт
Бизнесийн стратеги
Бизнесийн стратеги боловсруулах
Бизнесийн төлөвлөгөө боловсруулах
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай

Хобби бүрэн дунд сургууль
Боловсрол, шинжлэх ухаан · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Дотоод номын сан
Өдрийн хоолны хөнгөлөлт
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа