Ерөнхий Менежер /Delta Auto Hub Хариуцах/

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг3 CV илгээсэн6 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Delta Auto Hub-ийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулах, авто угаалга, авто үйлчилгээ, Café/Bar, биллиард, симулятор болон бусад үйлчилгээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; • Үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ажлын орчны цэвэр цэмцгэр байдалд хяналт тавих; • Ажилтнуудын ажиллах хуваарь, ээлж, өдөр тутмын чиг үүрэг, даалгаврыг зохион байгуулж, ирц, ажлын сахилга бат, гүйцэтгэлд хяналт тавих; • Үйлчилгээний стандарт, чанарыг мөрдүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах; хэрэглэгчийн санал, гомдол, асуудлыг шуурхай шийдвэрлэх; • Кассын гүйлгээ, өдөр тутмын орлого, борлуулалтын мэдээлэлд хяналт тавих; • Бараа материалын орлого, зарлага, үлдэгдэл, зарцуулалт, орц нормд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд тооллого зохион байгуулах; • Үйл ажиллагаа, борлуулалт, орлогын өдөр тутмын болон долоо хоногийн тайланг бэлтгэж, удирдлагад танилцуулах; • Борлуулалт, үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх санал санаачилга гаргаж, хэрэгжүүлэх; • Үйл ажиллагааны явцад гарсан асуудлыг тухай бүр шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд удирдлагад мэдээлэх; • Дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах; • Delta Auto Hub-ийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхтэй холбоотой бусад шаардлагатай ажлыг зохион байгуулах.

Шалгуур

• Үйлчилгээ, худалдаа, ресторан, зочлох үйлчилгээ, авто үйлчилгээний чиглэлээр менежер, ахлах ажилтан, зохион байгуулагч зэрэг албан тушаалд ажиллаж байсан туршлагатай; • Бизнесийн удирдлага, менежмент, үйлчилгээний чиглэлээр их дээд болон түүнээс дээш боловсролтой; • Баг удирдах, ажил хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих чадвартай; • Өдөр тутмын үйл ажиллагааг бие даан зохион байгуулж, шийдвэр гаргах чадвартай; • Хэрэглэгчийн үйлчилгээний өндөр стандартыг хангаж ажиллах, харилцааны соёлтой; • Борлуулалт, касс, орлого зарлага, бараа материалын бүртгэл, тайлангийн талаар ойлголттой; • Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай; • Компьютерын хэрэглээний программууд, ялангуяа MS Excel дээр ажиллах чадвартай; • Хариуцлагатай, санаачилгатай, зохион байгуулалт сайтай; • Асуудлыг шуурхай олж харж, бие даан шийдвэрлэх чадвартай; • Олон төрлийн үйлчилгээний үйл ажиллагааг зэрэг зохицуулан ажиллах чадвартай; • Автомашин, авто үйлчилгээний талаар мэдлэг, сонирхолтой бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

• Шинээр эхэлж буй Delta Auto Hub-ийг эхнээс нь удирдаж, хөгжүүлэх боломж • Тогтвортой ажлын байр • Гүйцэтгэлээс хамаарсан урамшууллын систем • Өсөж хөгжих, шинэ санаагаа хэрэгжүүлэх боломж

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Манлайлал
Хэлэлцээр хийх
Үйл ажиллагааны менежмент
Стратеги төлөвлөлт
Маркетинг

Удирдах баг

Дельта Дельта

Дельта Дельта

HR

Байгууллагын тухай

Давуу тал

Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал