• Компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, шинэ бизнесийн боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцох.
• Автомашины борлуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, борлуулалтын төлөвлөгөө, зорилтот үзүүлэлтийн биелэлтийг хангаж ажиллах.
• Автомашины шоурумын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, борлуулалт, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид хяналт тавих.
• Автомашины зах зээл, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах хандлага, өрсөлдөгч байгууллагуудын үйл ажиллагаа, үнэ, бүтээгдэхүүний судалгааг тогтмол хийх.
• Зах зээлийн судалгаа, борлуулалтын мэдээлэлд үндэслэн автомашины борлуулалтыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэх санал, стратеги боловсруулах.
• Компанийн маркетингийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад оролцож, сурталчилгаа, борлуулалтыг дэмжих кампанит ажил, идэвхжүүлэлтийг зохион байгуулахад хамтран ажиллах.
• Компанийн брэндийн танигдалт, зах зээл дэх байр суурийг нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгч татах, харилцагчдын хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
• Удирдлагаас өгсөн чиг үүргийн хүрээнд бусад холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.
• Бизнесийн удирдлага, маркетинг, худалдаа, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Бизнесийн удирдлага, маркетинг, борлуулалт, бизнес хөгжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Зах зээлийн судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ боловсруулах, судалгааны үр дүнд үндэслэн бизнесийн санал, шийдэл гаргах чадвартай.
• Борлуулалтын төлөвлөгөө, маркетингийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх мэдлэг, ур чадвартай.
• Автомашины зах зээл, автомашины худалдаа, борлуулалтын үйл ажиллагааны талаар мэдлэгтэй эсвэл энэ чиглэлээр ажиллах сонирхолтой.
• Борлуулалт, маркетингийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах чадвартай.
• Компьютерын хэрэглээний программууд, ялангуяа MS Excel, PowerPoint программыг сайн эзэмшсэн.
• Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй.
• Идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, бие даан болон багаар ажиллах чадвартай.