Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР /спорт цогцолбор/
Бүтэн цагийнОффис
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнд хяналт тавих;
• Спорт цогцолборын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйлчилгээний чанар, стандартыг хангах;
• Орлого, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга технологи, менежментийн шийдэл нэвтрүүлэх;
• Дотоод, гадаадын харилцагч, спортын холбоо, клуб, ивээн тэтгэгч болон хамтран ажиллагч байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
• Борлуулалт, маркетинг, үйлчилгээ болон бусад чиг үүргийн нэгжүүдийн уялдаа холбоог хангах;
• Ажилтнуудыг удирдан зохион байгуулах, хүний нөөцийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, KPI болон урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх;
• Спорт, соёлын арга хэмжээ, эвентүүдийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, хэрэгжилтэд хяналт тавих;
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах;
• Гүйцэтгэх захиралд үйл ажиллагааны тайлан, үр дүнг тогтмол тайлагнах.
Шалгуур
• Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
• Үйлчилгээ, энтертайнмент болон ижил төстэй салбарт удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Бизнес төлөвлөлт, төсөв тооцоолол, үйл ажиллагааны удирдлага, тайлагналын чадвартай;
• Баг удирдах, манлайлах, шийдвэр гаргах, зохион байгуулах өндөр ур чадвартай;
• Англи хэлний өндөр мэдлэгтэй;
• Харилцааны өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, ёс зүйтэй;
• Спорт, соёлын арга хэмжээ болон хамтын ажиллагааг зохион байгуулах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
• Хаяг: ХУД, 20-р хороо, Мишээл экспогийн зүүн талд
• Ажлын цаг: Ажлын 5 өдөр 09-18
Шаардлагатай ур чадвар
Хүн хоорондын харилцааны чадвар
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Бизнесийн төлөвлөлт
Техникийн баг удирдах
Үйлчилгээний стандарт
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
