Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
3 цагийн өмнө
Ерөнхий технологич
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Салбаруудын захиалгыг нэгтгэж, түгээлтийн хуваарьт нийцсэн өдөр тутмын үйлдвэрлэлийн төлөвлөгөө гаргах
• Бүтээгдэхүүн бүрийн жор, технологийн картыг боловсруулах, шинэчлэх, мөрдүүлэх; шинэ болон улирлын бүтээгдэхүүнийг туршиж нэвтрүүлэх
• Зуурмаг бэлтгэхээс эхлээд жигнэх, хөргөх, сэндвич угсрах хүртэл үе шат бүрийн технологийн горим, температур, чанарт хяналт тавих
• Савлагаа, шошго (огноо, найрлага, харшил үүсгэгч), хадгалалт, хөргүүр болон орчны температурын бүртгэлийг хангуулах
• Түгээлтийн хуваарь, маршрут, ачилт, хүлээлцэх баримтыг зохион байгуулж, салбаруудын буцаалт, санал гомдлыг шийдвэрлэх
• Чанарын гомдол, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шалтгааныг тогтоож залруулах арга хэмжээ авах
• Түүхий эд, савлагааны материалын захиалга, хүлээн авалт, FIFO зарчмыг няравтай хамтран хангах
• Бүтээгдэхүүний өртөг, зарцуулалтын нормыг тооцох, хаягдлыг бүртгэж бууруулах, сарын тооллогод оролцох
• Эрүүл ахуй, ариун цэвэр, HACCP-ийн зарчим, ХАБЭА, галын аюулгүй байдлыг мөрдүүлэх; тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, засварыг хангах
• Нарийн боовны тогооч, нярав, угаагч, жолооч бүхий багийг удирдах, сургах, гүйцэтгэлийг үнэлэх
• Үйлдвэрлэл, түгээлт, өртөг, хаягдлын сарын тайланг гаргаж, хүчин чадлын хэрэгцээний талаар удирдлагад санал гаргах
Шалгуур
• Хүнсний технологи, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр дээд боловсролтой
• Бейкери, нарийн боов, хүнсний үйлдвэрлэлд технологичоор 3-аас доошгүй жил ажилласан, баг удирдаж байсан
• Жор, технологийн карт боловсруулах, өртөг тооцох, үйлдвэрлэл болон нөөц төлөвлөх чадвартай
• HACCP, хүнсний аюулгүй байдлын мэдлэгтэй
• MS Excel-ийг ажлын түвшинд ашигладаг
• Манлайлах, асуудал шийдвэрлэх, тайлагнах чадвартай; нягт нямбай, бүтээлч
• Цэвэрч, хариуцлагатай, ачаалал даах чадвартай
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Удирдах, чиглүүлэх
Хариуцлагатай
Хүнсний үйлдвэрлэлийн мэдлэг
Хоол үйлдвэрлэлийн технологи
Хүнсний Эрүүл Ахуй
Байгууллагын тухай
Давуу тал
Гэнэтийн ослын даатгал
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны хөнгөлөлт
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
