Ерөнхий Тогооч /Сувилал/

Бүтэн цагийн

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг1 CV илгээсэн20 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Гал тогооны өдөр тутмын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тасралтгүй ажиллагааг хангах • Хоол үйлдвэрлэлийн бүх шат (бэлтгэл → боловсруулалт → гаргалт)-д хяналт тавьж стандарт мөрдүүлэх • Үйлчилгээний ачаалал, захиалгад уялдуулан ажлын урсгалыг оновчтой зохион байгуулах • Гал тогооны тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, бэлэн байдлыг хангах • Байгууллагын онцлог, хэрэглэгчийн сегментэд нийцсэн менюг боловсруулж хэрэгжүүлэх • Улирлын болон онцлог меню (detox, сувиллын, эмчилгээний хооллолт гэх мэт) боловсруулах • Шинэ хоол, сет меню, онцгой signature бүтээгдэхүүн бий болгох • Хоолны амт, өнгө, үнэр, харагдах байдал (presentation)-ын нарийвчилсан стандарт тогтоох • Гарч буй бүх хоолны чанар, амт, стандарт, порц, дизайныг тогтмол хянах • Хэрэглэгчид хүрч буй хоол үйлчилгээний нэг хэвийн, тогтвортой байдлыг хангах • VIP болон тусгай хэрэглэгчдэд зориулсан өндөр зэрэглэлийн үйлчилгээний стандартыг мөрдүүлэх • Үйлчилгээний алдаа, зөрчлийг шуурхай илрүүлж засах, дахин давтахгүй байх тогтолцоо бий болгох • Гал тогооны баг (тогооч, туслах тогооч)-ийг удирдах, чиглүүлэх • Ажилтнуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, гүйцэтгэлийг хянах • Шинэ ажилтны дадлагажуулалт, ур чадварын сургалтыг тогтмол зохион байгуулах • Багийн уур амьсгал, сахилга бат, харилцааг зөв болгон төлөвшүүлэх • HACCP болон хүнсний аюулгүй байдлын шаардлагыг мөрдүүлэх • Гал тогооны ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих • Хоол үйлдвэрлэлд ашиглагдаж буй түүхий эдийн чанар, хадгалалтын горимд хяналт тавих • Эрүүл ахуйн дотоод хяналт, шалгалтыг тогтмол хийх

Шалгуур

• Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ (Hospitality), хүнсний технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй • Ерөнхий тогооч / Executive Chef түвшинд 3–5 жилийн удирдах туршлагатай байна. • Resort, зочид буудал, сувилал, fine dining орчинд ажилласан туршлагатай • Меню боловсруулалт, хоолны концепц хөгжүүлэлт дээр бодит туршлагатай • Food cost, зардлын удирдлага, ашигт ажиллагааны ойлголт сайтай • Гал тогооны багийг удирдан чиглүүлэх, зохион байгуулах өндөр чадвартай • Хүнсний аюулгүй байдал, HACCP, эрүүл ахуйн стандартын мэдлэгтэй • Ачаалал даах, хурдтай шийдвэр гаргах чадвартай • Олон улсын гал тогоо (европ, ази, fusion) дээр ажилласан туршлага • Тансаг зэрэглэлийн (premium / luxury) үйлчилгээний орчинд ажилласан • Шинэ ресторан, гал тогоо нээн хөгжүүлсэн туршлага • VIP болон тусгай хэрэглэгчийн үйлчилгээ удирдаж байсан • ISO / HACCP стандарт нэвтрүүлж байсан туршлагатай

Нэмэлт мэдээлэл

• Шийдвэр гаргах эрх мэдэлтэй, хараат бус ажиллах боломж • Чадварлаг багтай хамтран ажиллах • Багийг өөрийн арга барилаар хөгжүүлэх, систем бий болгох орчин • Эрүүл, эерэг, хамтын уур амьсгал • Тасралтгүй хөгжиж буй байгууллагад ажиллах • Шинэ төсөл, шинэ үйлчилгээ хөгжүүлэхэд оролцох • Компанийн өсөлттэй хамт өөрийн үнэлэмж өсөх боломж • Зах зээлд өрсөлдөхүйц цалин • Гүйцэтгэлд суурилсан бодит урамшуулал • Амжилтаа бодитоор үнэлүүлэх боломж

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Ёс зүйтэй, хариуцлагатай
Манлайлал
Мэргэжлийн ёс зүй
Хүнсний аюулгүй байдал
Бараа материалын удирдлага
Меню төлөвлөх
Хоол хийх арга техник
Хоол хийх тоног төхөөрөмжтэй харьцах

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт