• Гал тогооны өдөр тутмын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, тасралтгүй ажиллагааг хангах
• Хоол үйлдвэрлэлийн бүх шат (бэлтгэл → боловсруулалт → гаргалт)-д хяналт тавьж стандарт мөрдүүлэх
• Үйлчилгээний ачаалал, захиалгад уялдуулан ажлын урсгалыг оновчтой зохион байгуулах
• Гал тогооны тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, бэлэн байдлыг хангах
• Байгууллагын онцлог, хэрэглэгчийн сегментэд нийцсэн менюг боловсруулж хэрэгжүүлэх
• Улирлын болон онцлог меню (detox, сувиллын, эмчилгээний хооллолт гэх мэт) боловсруулах
• Шинэ хоол, сет меню, онцгой signature бүтээгдэхүүн бий болгох
• Хоолны амт, өнгө, үнэр, харагдах байдал (presentation)-ын нарийвчилсан стандарт тогтоох
• Гарч буй бүх хоолны чанар, амт, стандарт, порц, дизайныг тогтмол хянах
• Хэрэглэгчид хүрч буй хоол үйлчилгээний нэг хэвийн, тогтвортой байдлыг хангах
• VIP болон тусгай хэрэглэгчдэд зориулсан өндөр зэрэглэлийн үйлчилгээний стандартыг мөрдүүлэх
• Үйлчилгээний алдаа, зөрчлийг шуурхай илрүүлж засах, дахин давтахгүй байх тогтолцоо бий болгох
• Гал тогооны баг (тогооч, туслах тогооч)-ийг удирдах, чиглүүлэх
• Ажилтнуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, гүйцэтгэлийг хянах
• Шинэ ажилтны дадлагажуулалт, ур чадварын сургалтыг тогтмол зохион байгуулах
• Багийн уур амьсгал, сахилга бат, харилцааг зөв болгон төлөвшүүлэх
• HACCP болон хүнсний аюулгүй байдлын шаардлагыг мөрдүүлэх
• Гал тогооны ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих
• Хоол үйлдвэрлэлд ашиглагдаж буй түүхий эдийн чанар, хадгалалтын горимд хяналт тавих
• Эрүүл ахуйн дотоод хяналт, шалгалтыг тогтмол хийх
• Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ (Hospitality), хүнсний технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Ерөнхий тогооч / Executive Chef түвшинд 3–5 жилийн удирдах туршлагатай байна.
• Resort, зочид буудал, сувилал, fine dining орчинд ажилласан туршлагатай
• Меню боловсруулалт, хоолны концепц хөгжүүлэлт дээр бодит туршлагатай
• Food cost, зардлын удирдлага, ашигт ажиллагааны ойлголт сайтай
• Гал тогооны багийг удирдан чиглүүлэх, зохион байгуулах өндөр чадвартай
• Хүнсний аюулгүй байдал, HACCP, эрүүл ахуйн стандартын мэдлэгтэй
• Ачаалал даах, хурдтай шийдвэр гаргах чадвартай
• Олон улсын гал тогоо (европ, ази, fusion) дээр ажилласан туршлага
• Тансаг зэрэглэлийн (premium / luxury) үйлчилгээний орчинд ажилласан
• Шинэ ресторан, гал тогоо нээн хөгжүүлсэн туршлага
• VIP болон тусгай хэрэглэгчийн үйлчилгээ удирдаж байсан
• ISO / HACCP стандарт нэвтрүүлж байсан туршлагатай
• Шийдвэр гаргах эрх мэдэлтэй, хараат бус ажиллах боломж
• Чадварлаг багтай хамтран ажиллах
• Багийг өөрийн арга барилаар хөгжүүлэх, систем бий болгох орчин
• Эрүүл, эерэг, хамтын уур амьсгал
• Тасралтгүй хөгжиж буй байгууллагад ажиллах
• Шинэ төсөл, шинэ үйлчилгээ хөгжүүлэхэд оролцох
• Компанийн өсөлттэй хамт өөрийн үнэлэмж өсөх боломж
• Зах зээлд өрсөлдөхүйц цалин
• Гүйцэтгэлд суурилсан бодит урамшуулал
• Амжилтаа бодитоор үнэлүүлэх боломж