Эрсдэл Хариуцсан Захирал

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот6 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Нэгдлийн хэмжээнд эрсдэлийн менежментийн нэгдсэн стратеги, бодлого, дүрэм, журам, аргачлалболовсруулах, хэрэгжилтийг хангах; • Санхүүгийн болон санхүүгийн бус эрсдэлийг тодорхойлох, хэмжих, үнэлэх, хянах, бууруулах арга зүй, тогтолцоог хөгжүүлэх; • Зах зээлийн, зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүйн болон нэр хүндийн эрсдэлүүдийг тогтмол үнэлж, хяналт тавих; • Нэгдлийн эрсдэлийн аппетит, хүлээн зөвшөөрөх түвшин, лимит болон эрсдэлийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих; • Эрсдэлийн хяналтын хороо, ALCO болон гүйцэтгэх удирдлагыг эрсдэлийн тайлан, дүн шинжилгээ, мэргэжлийн зөвлөмжөөр хангах; • Стресс тест, хувилбарын шинжилгээ болон эрсдэл-өгөөжийн үнэлгээ хийж, болзошгүй эрсдэлийн нөлөөллийг урьдчилан тооцоолох; • Эрсдэлийн тайлагнал, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, удирдлагыг үнэн зөв, бодитой, цаг үеийн мэдээллээр хангах; • Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох зохицуулагч байгууллагын эрсдэлийн удирдлагатай холбоотой шаардлага, удирдамжийн хэрэгжилтийг хангах; • Эрсдэлийн менежментийн багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадавхыг хөгжүүлэх; • Нэгдлийн хэмжээнд эрсдэлийн соёл, хариуцлагатай эрсдэлийн удирдлагын хандлагыг төлөвшүүлэх; • Эрсдэлийн удирдлагын чиглэлээр дотоод, гадаадын шилдэг туршлага, шинэ аргачлал, технологийгсудалж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

Шалгуур

• Санхүү, эдийн засаг, банк, бизнесийн удирдлага, эрсдэлийн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Банк, санхүүгийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан, эрсдэлийн удирдлага болон удирдах түвшний туршлагатай; • Санхүүгийн болон санхүүгийн бус эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хянах чиглэлээр мэргэжлийн мэдлэгтэй; • Эрсдэлийн бодлого, журам, аргачлал боловсруулах, стресс тест, дүн шинжилгээ хийх чадвартай; • Санхүүгийн салбарын хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагын талаар мэдлэгтэй; • Аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах өндөр ур чадвартай; • Баг удирдах, манлайлах, харилцаа, хамтын ажиллагааны ур чадвартай; • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй; • FRM, CFA болон холбогдох мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Нягт нямбай
Өгөгдлийн шинжилгээ хийх
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Эрсдэлийн удирдлага
Эрсдлийг бууруулах стратеги

Удирдах баг

Ганхуяг Чулуун

Ганхуяг Чулуун

Гүйцэтгэх захирал

Золбоо Батбилэг

Золбоо Батбилэг

Санхүү Эрхэлсэн захирал

Гантуяа Гантөмөр

Гантуяа Гантөмөр

Технологи эрхэлсэн захирал