Эрсдлийн Менежер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн Эрсдэлийн удирдлагын тогтолцоо, бодлого, журам, аргачлалыг боловсруулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах;
• Эрсдэлийн ангилал, үнэлгээний шалгуур, Risk Matrix, Risk Appetite/Tolerance-ийг тодорхойлж, хэрэгжилтийг хянах;
• COSO ERM, ISO 31000 болон олон улсын сайн туршлагыг компанийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх;
• Стратеги, санхүү, үйл ажиллагаа, хууль, нийцэл болон бусад эрсдэлийг бизнес нэгжүүдтэй хамтран тодорхойлж, үнэлэх;
• Эрсдэлийн үнэлгээ, өгөгдлийн шинжилгээ хийх, эрсдэлд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх;
• Risk Register-ийг хөтлөх, шинэчлэх, эрсдэлийн өөрчлөлт, чиг хандлагыг шинжлэх;
• Эрсдэл бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлж, хэрэгжилт, үр нөлөөг хянах;
• KRI-ийг тодорхойлж, эрсдэлийн түвшин, өөрчлөлтийг хэмжих тогтолцоог хөгжүүлэх;
• Компанийн эрсдэлийн профайл, гол эрсдэл, KRI болон арга хэмжээний хэрэгжилтийн талаар удирдлага, ТУЗ болон холбогдох хороодод тайлагнах;
• Risk Appetite/Tolerance-ийн хэтрэлт, ноцтой болон шинээр үүссэн эрсдэлийг тухай бүр мэдээлж, арга хэмжээний санал гаргах;
• Шинэ төсөл, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ, томоохон гэрээ болон бизнесийн шийдвэрт эрсдэлийн үнэлгээ хийж, зөвлөмж өгөх;
• Business Continuity Management, Business Impact Analysis, Crisis Management-ийн тогтолцоог хөгжүүлэхэд оролцох;
• Эрсдэлийн удирдлагын стандарт, аргачлал, мэдээллийн санг салбарын чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх;
• Ажилтнуудын эрсдэлийн мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх сургалт, мэдээлэл зохион байгуулах;
• Хөдөлмөрийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Шалгуур
• Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, эрсдэлийн удирдлага, аудит, эрх зүй, актуар шинжлэх ухаан болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, аудитын чиглэлээр 8-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
• Байгууллагын түвшинд эрсдэл тодорхойлох, үнэлэх, Risk Register, Risk Matrix, KRI, Risk Mitigation/Action Plan боловсруулах, хэрэгжилтийг хянах туршлагатай;
• Бизнесийн үйл ажиллагаа, процесс, дотоод хяналтад эрсдэлийн үнэлгээ хийж, сайжруулалтын санал боловсруулах чадвартай;
• Удирдлага, ТУЗ болон хороодод зориулсан эрсдэлийн тайлан, дүн шинжилгээ, зөвлөмж боловсруулах туршлагатай;
• COSO ERM, ISO 31000 болон эрсдэлийн удирдлагын зарчим, аргачлалын мэдлэгтэй;
• FRM, PRM, CRMA зэрэг мэргэжлийн сертификаттай бол давуу тал.
• Аналитик болон системийн сэтгэлгээтэй, тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай;
• Эрсдэлийн түвшин, нөлөөлөл, чиг хандлагыг үнэлж, үндсэн шалтгааныг тодорхойлон хэрэгжихүйц шийдэл боловсруулах чадвартай;
• Бизнесийн нэгжүүдтэй үр дүнтэй хамтран ажиллахын зэрэгцээ хараат бус, зарчимч байр суурь баримталж, шаардлагатай асуудлыг удирдлагын түвшинд мэдээлэн шийдвэрлүүлэх чадвартай;
• Удирдлага, ТУЗ болон хороодод эрсдэлийн мэдээлэл, дүн шинжилгээ, зөвлөмжийг товч, ойлгомжтой танилцуулах, тайлагнах чадвартай;
• Excel болон өгөгдөл боловсруулах, тайлагнах програмуудыг сайн эзэмшсэн; Power BI болон бусад BI хэрэгслийн мэдлэгтэй бол давуу тал;
• Англи хэл дээрх мэргэжлийн эх сурвалж, стандарт, судалгаа, тайланг уншиж ойлгох чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Яагаад Премиум Нэксус ХК вэ?
• Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
• Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
• Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
• 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.
Шаардлагатай ур чадвар
Ёс зүйтэй
Удирдах, чиглүүлэх
Дүн шинжилгээ хийх
Нийцлийн дүрэм
Хууль эрх зүйн нийцэл
Хууль, эрх зүйн баримт бичиг
Хууль, эрх зүйн мэдлэг
Эрсдэлийн удирдлага
Байгууллагын тухай
Давуу тал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны автобус, унаа
