Санхүүгийн менежер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Компанийн төслийн төсөв, өртөг зардал, мөнгөн урсгал, гүйцэтгэл болон ашигт ажиллагааг тооцож, удирдлагыг санхүү, эдийн засгийн мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй.
Шалгуур
• Эдийн засаг, санхүүгийн менежмент чиглэлээр улсын их, дээд сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай, Барилгын салбарын өртөг тооцоо, төсөв төлөвлөлт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
• Байгууллагын эдийн засгийн чадавхыг үнэлж дүгнэх, төсөл төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай
• Барилгын норм, дүрэм (БНбД), гэрээний нөхцөл, тендерийн журмын талаарх суурь мэдлэгтэй бол давуу тал болно.
• Байгууллагын эдийн засаг, санхүү, холбогдох хууль эрх зүйн мэдлэгтэй
• Excel болон санхүүгийн программ дээр өндөр түвшинд ажиллаж, тоон дүн шинжилгээ хийх чадвартай
• Удирдлагыг дотоод, гадаад орчноос компанид учирч болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх чадвартай
• Бусдыг сонсох, мэдээллийг үнэн зөв, шуурхай, товч тодорхой дамжуулах чадвартай
• Шинийг эрэлхийлэгч, санаачлагатай, багаар ажиллах чадвартай
• Нягт нямбай, үнэнч шударга, хариуцлагатай, цаг ашиглалт сайн, сахилга баттай
• Хувийн зохион байгуулалт өндөр, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай
Нэмэлт мэдээлэл
Таныг Ви Группийн охин компани болох барилгын төсөл хэрэгжүүлэгч "Ви Проперти" ХХК-нд хамтран ажиллахыг урьж байна. Ажлын байртай холбоотой нэмэлт мэдээллийг 88102809 дугаараас авна уу.
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Цагийн менежмент
Аналитик сэтгэлгээ
Нягт нямбай
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Ёс зүйн зарчим баримтлах чадвар
Төсөв ба санхүүгийн төлөвлөлт
Өгөгдлийн шинжилгээ хийх
Эдийн засгийн урьдчилсан таамаглал
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн тайлагнал
Тооцоолол хийх чадвар
Эрсдэлийн удирдлага
Удирдах баг

Дашдэмбэрэл Төвжаргал
CEO
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Компанийн бэлэг
