• Компанийн санхүүгийн стратеги, жилийн төсөв, мөнгөн урсгалын төлөвлөлт боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
• Уул уурхайн төслийн хайгуул, олборлолт, баяжуулалтын үе шат бүрийн хөрөнгө оруулалтын зардал (CAPEX), үйл ажиллагааны зардал (OPEX), орлого, мөнгөн урсгал, ашигт ажиллагааны санхүүгийн модель боловсруулах, шинэчлэх;
• Төслийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэл болон хувилбарын шинжилгээ хийх, санхүүгийн тооцоолол, дүгнэлт, зөвлөмж боловсруулах;
• Төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн санхүү, эдийн засгийн хэсгийг боловсруулах, хянах, шаардлагатай тооцоолол, судалгаа хийх;
• Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, татвар, аудит, санхүүгийн дотоод хяналтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу удирдан зохион байгуулах;
• Хөрөнгө оруулалт, санхүүжилт татахтай холбоотой санхүүгийн тооцоолол, танилцуулга, тайлан, материал боловсруулах, удирдлагыг санхүү, эдийн засгийн мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах
· Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
· Санхүүгийн салбарт 8+ жил, үүнээс 3 жил компанийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан удирдаж байсан
· ACCA, CPA, CMA болон мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг, сертификаттай бол давуу тал болно
· CAPEX, OPEX, Cash Flow, NPV, IRR, Payback Period зэрэг санхүүгийн үзүүлэлт, аргачлалыг эзэмшсэн;
· Санхүүгийн загварчлал, хувилбарын болон мэдрэмжийн шинжилгээ хийх чадвартай;
· Нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомж болон олон улсын санхүүгийн тайлагналын стандартын мэдлэгтэй;
· Microsoft office болон санхүүгийн программ хангамж ашиглах чадвартай;
· Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
· Хурдтай өөрчлөгдөж буй орчинд олон төрлийн үүрэг, тэргүүлэх чиглэл болон оролцогч талуудыг зэрэг удирдах чадвартай байх.