Санхүүгийн мэргэжилтэн

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг2 CV илгээсэн14 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл болон компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын журам, холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн тендерийн болон санхүүгийн баримт бичиг боловсруулахад оролцох, төслийн үндсэн зөвлөхтэй хамтран ажиллаж санхүү, бүртгэлийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, олон улсын тендерээр шалгарсан гүйцэтгэгч компанийн гэрээний хэрэгжилт, төлбөрийн хүсэлт, гүйцэтгэл, санхүүгийн баримт бичгийн бүрдэл, тайлагнал, зардлын хяналтад захиалагчийн төлөөллийн хүрээнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд төслийн санхүү, бүртгэл, төлбөр, гүйцэтгэл, баримтын бүрдэл, төсөв, санхүүжилтийн мэдээллийг компанийн Санхүү, төлөвлөлтийн хэлтэстэй уялдуулан нэгтгэх, хянах, санал, дүгнэлт боловсруулах.

Шалгуур

- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, банк санхүү, эсхүл эдгээртэй дүйцэх мэргэжлээр бакалаврын болон түүнээс дээш зэрэгтэй; - Мэргэжлийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх; Санхүү, нягтлан бодох бүртгэл, төслийн санхүү, худалдан авах ажиллагаа, гэрээний төлбөр тооцоо, олон улсын төсөл, захиалагчийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно. - Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дүрэм, журмын дагуу тендерийн баримт бичиг, гэрээний санхүүгийн нөхцөл, төлбөрийн хуваарь, баталгаа, тайлагнал, санхүүгийн хяналтын шаардлагыг судлах, боловсруулах, хянах чадвартай; - Төсөв, санхүүжилт, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, гүйцэтгэлийн акт, гэрээний үнийн задаргаа, нэмэлт ажил, үнийн өөрчлөлт, санхүүгийн эрсдэлийг үнэлэх чадвартай; - Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын хууль тогтоомж, санхүүгийн тайлагналын стандарт, худалдан авах ажиллагаа, гэрээний төлбөр тооцоо, төслийн санхүүгийн баримт бичгийн талаар мэдлэгтэй; - Санхүү бүртгэлийн программ, мэдээллийн сан, баримт бичиг боловсруулах программ ашиглах чадвартай; - Багаар болон бие даан ажиллах, суралцах чадвартай, санаачилгатай, хичээл зүтгэлтэй байх; - Монгол хэл бичгийн зөв бичих дүрэм, албан хэрэг хөтлөлтийн журмын мэдлэгтэй; - Англи хэлний дунд, түүнээс дээш түвшний мэдлэгтэй; - Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын болон төслийн нууц, гэрээний мэдээлэл, техникийн баримт бичгийн нууцлалыг чанд хадгалах өндөр хариуцлагатай.

Нэмэлт мэдээлэл

Бүрдүүлэх материал: 1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 521 тогтоолоор шинэчлэн батлагдсан); 2. Боловсролын гэрчилгээ, диплом, үнэмлэхийн хуулбар (бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистр, докторын, мэргэжлийн болон мэргэшсэн зэргийн үнэмлэх); 3. Иргэний үнэмлэхийн хуулбар; 4. Ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, давуу тал, амжилтыг нотлох бусад баримт бичиг. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл. Зөвхөн анхан шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбогдож, ярилцлагад урина. И-мэйл: Компанийн цахим хуудаст тэмдэглэсэн Утас: 7511-4323

Шаардлагатай ур чадвар

Цагийн менежмент
Харилцааны чадвар
Төсөв боловсруулах
Санхүүгийн тайлагнал

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Дотоод номын сан
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа