Санхүүгийн шинжээч
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд санхүүгийн шинжилгээ хийх;
• Төслийн орлого, зардал, ашигт ажиллагаанд шинжилгээ хийж, удирдлагыг шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангах;
• Ирээдүйн орлого, зардлын төсөөлөл боловсруулах, санхүүгийн модел боловсруулах;
• Эдийн засгийн нөхцөл байдал болон үнэт металлын үнийн зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх;
• Валютын ханш болон алтны үнийн эрсдэлийг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хеджингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
• Компанийн үйл ажиллагаа болон төслүүдэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхтэй холбоотой санхүүгийн тооцоолол хийх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах.
Шалгуур
• Санхүүгийн менежмент, эдийн засаг, эконометрикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Уул уурхайн салбарт санхүүгийн шинжээчээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
• Алтны үндсэн ордын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
• Үнэт металл, валютын арилжааны зах зээл болон санхүүгийн үүсмэл хэрэгсэл (Derivatives)-ийн талаар суурь мэдлэг, практик туршлагатай;
• Санхүүгийн шинжилгээ, тооцоолол болон моделчлол хийх чадвартай;
• CFA Level 1 болон түүнээс дээш түвшний шалгалтад тэнцсэн бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой эргэж холбогдоно.
Шаардлагатай ур чадвар
Аналитик сэтгэлгээ
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Санхүүгийн загварчлал
Байгууллагын тухай

Айбекс Гоулд ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 31 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа