Бүх ажлын зар

Санхүүгийн шинжээч

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг1 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг: • Компанийн санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүн болон санхүүгийн мэдээлэлд гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх. • Санхүүгийн төлөвлөгөө, төсөв, төсөөлөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих. • Төсөв болон гүйцэтгэлийн зөрүүг шинжлэх, үүссэн шалтгааныг тодорхойлж, сайжруулах боломжийг санал болгох. • Сар, улирал, жилийн санхүүгийн тайлан, удирдлагын тайлан болон холбогдох дүн шинжилгээг цаг тухай бүр боловсруулах. • Орлого, зардал, мөнгөн урсгал, ашиг ажиллагаа болон бусад санхүүгийн гол үзүүлэлтүүдэд тогтмол дүн шинжилгээ хийх. • Бизнесийн шийдвэр гаргалтад шаардлагатай санхүүгийн тооцоо, судалгаа, мэдээллээр удирдлагыг хангаж ажиллах. • Хөрөнгө оруулалт, шинэ төсөл, бизнесийн санаачилгын санхүүгийн үр ашиг, өгөөжийн тооцоо хийх. • Санхүүгийн эрсдэл болон үйл ажиллагааны зардлыг тодорхойлж, тэдгээрийг бууруулах боломжийг судлах. • Санхүүгийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг шалгаж, шаардлагатай мэдээллийг холбогдох нэгжүүдээс цуглуулах. • Санхүүгийн дата болон тайланг нэгтгэн дүгнэж, удирдлагад танилцуулах. • Салбарын болон зах зээлийн санхүүгийн мэдээлэлд судалгаа хийж, компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг үнэлэх. • Шаардлагатай санхүүгийн загвар, тооцоолол, тайлан болон дүн шинжилгээний хэрэгслүүдийг шинээр боловсруулах.

Шалгуур

• Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. • Санхүүгийн шинжилгээ, төсөв төлөвлөлт, тайлагналын чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно. • Тоон мэдээлэлтэй ажиллах, нарийвчлалтай тооцоолол хийх, логик дүгнэлт гаргах өндөр чадвартай байх. • Зах зээл болон бизнесийн судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах чадвартай байх. • Аналитик сэтгэлгээтэй, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай байх. • Хариуцлагатай, нягт нямбай, ажлын зохион байгуулалт сайтай байх. • Багаар болон бие даан үр бүтээлтэй ажиллах чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

Англи хэлний зохих түвшний мэдээлэлтэй байх нь давуу тал болно.

Шаардлагатай ур чадвар

Харилцааны чадвар
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Өгөгдлийн шинжилгээ хийх
Санхүүгийн тайлагнал