• Төслийн өртөг, үр ашгийн тооцоололд дүн шинжилгээ хийж удирдлагыг мэдээллээр хангах;
• Санхүүгийн тайлан боловсруулж удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах, тайланд дүн шинжилгээ хийж сайжруулалтын санал гаргах;
• Санхүүгийн эрсдлийг үнэлж бууруулах арга хэмжээг төлөвлөх;
• Байгууллагын бизнес төлөвлөгөө, төсөв боловсруулж батлуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт, шинжилгээ хийх.
• Төслийн өртөг нөхөх хугацаа, мэдрэмжийн шинжилгээ, өртгийн бүртгэл, төсөв ба гүйцэтгэлийн зөрүүний шинжилгээ, мөнгөн урсгалын төлөвлөлт, эргэлтийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн удирдлагын талаар мэдлэгтэй;
• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Санхүүгийн шинжилгээ, төлөвлөлтийн чиглэлээр 2-с дээш жил ажилласан туршлагатай;
• Санхүүгийн тайлан уншиж шинжлэх чадвартай байх.
• Барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.