• Санхүүгийн төлөвлөгөө, төсөв боловсруулах, гол үзүүлэлтүүд, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, зөрүү, шалтгаан, нөлөөллийг тодорхойлох, тайлагнах;
• Санхүүгийн төсөөлөл, хувилбар болон мэдрэмжийн шинжилгээ боловсруулах, үр дагаврыг үнэлэх;
• Санхүүгийн загвар, бизнес кейс, хөрөнгө оруулалтын тооцоо, үр ашиг болон эрсдэлийн шинжилгээ боловсруулах;
• Өртөг, зардлын бүтцэд шинжилгээ хийж, үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох;
• Удирдлагын шийдвэр гаргалтад зориулсан санхүүгийн тайлан, KPI, дашбоард болон танилцуулга боловсруулах;
• Бизнесийн нэгжүүд болон охин компаниудын хэмжээнд санхүүгийн KPI-ийг нэгтгэн дүгнэх;
• Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын санхүүгийн үр ашиг, өгөөж, эрсдэлийн шинжилгээ хийх;
• Санхүүгийн үйл явцыг сайжруулах, автоматжуулах;
• Бизнесийн нэгжүүд, группийн компаниудтай хамтран ажиллах, мэргэжлийн удирдлага, заавар зөвлөмжөөр хангах.
• Санхүүгийн менежмент, Эдийн засаг болон холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
• CFA, CMA зэрэг мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно;
• Томоохон байгууллага, групп компанид ажиллаж байсан туршлагатай;
• Санхүүгийн удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
• Санхүүгийн загварчлал, бизнес кейс, хөрөнгө оруулалтын үнэлгээ боловсруулах чадвартай;
• Төсөв, гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх, дүгнэх болон шийдвэр гаргах чадвартай;
• Санхүүгийн загварчлал, төсөөлөл, хувилбар болон мэдрэмжийн шинжилгээ хийх чадвартай;
• Нягт нямбай, хариуцлагатай, ёс зүйтэй;
• Бие даан болон олон талт бизнесийн нэгжүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай;
• Асуудлыг зөв тодорхойлж, тоон мэдээлэлд тулгуурласан бодитой, хэрэгжихүйц шийдэл санал болгох чадвартай;
• Санаачилгатай, тасралтгүй сайжруулалтыг эрхэмлэдэг;
• Англи хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
• Хотын төвд байрлалтай оффис. Тав тухтай ажлын орчин
• Уян хатан цагийн хуваарь
• Эрч хүчтэй залуу хамт олон хүлээж байна.