Заслын инженер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Барилгын дотор засал чимэглэл, өнгөлгөөний ажлын чанар, технологийн горим болон төлөвлөлтийг зургын дагуу гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих, баталгаажуулах, мэргэжлийн тал дээр үүссэн асуудлыг даруй шийдвэрлэх, холбогдох талуудыг холбож ажиллах
Шалгуур
-Барилгын инженер, интерьер засал чимэглэлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
-Барилгын дотор засал чимэглэлийн талбайн менежментийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
-Дотор заслын ажлын технологи, материал болон чанарын хяналт, ашиглалтад хүлээн авах шаардлагуудыг сайн мэдэх
-Дотор заслын ажлын зохион байгуулалт, явц, чанар болон талбайн нэгдсэн зохицуулалтыг бие даан хэрэгжүүлэх чадвартай,
-Монгол улсын барилгын заслын ажлын холбогдох нормативийн баримт бичиг, стандарт болон барилга угсралтын менежментийн шаардлагуудыг сайн мэдэх
-Office, AutoCAD зэрэг өдөр тутмын болон инженерийн програм хангамжийг эзэмшсэн
-Хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой ба талбайн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай
-Англи хэл юмуу хятад хэлээр харилцах чадвартай бол давуу тал болно
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Хувийн сахилга бат
Цагийн менежмент