Хүнсний технологич

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот18 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Кемпийн байрлагчдын тоо, хэрэгцээ, хоолны онцлогт нийцүүлэн хоолны меню боловсруулах; • Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол болон нэмэлт хоолны менюг төрөлжүүлэн төлөвлөх; • Менюг батлагдсан төсөв, түүхий эдийн нөөц, улирлын онцлог болон хоол үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулах; • Шинээр хийх хоол болон батлагдсан хоол тус бүрт технологийн карт боловсруулах, шинэчлэх, мөрдүүлэх; • Технологийн картанд хоолны орц, түүхий эдийн норм, боловсруулалтын дараалал, гарц, порцын хэмжээ, технологийн горим болон хадгалалтын нөхцөлийг тодорхой тусгах; • Хоолны жор, түүхий эдийн зарцуулалтын нормыг тогтоож, үйлдвэрлэлд мөрдүүлэх; • Меню болон технологийн картын дагуу түүхий эдийн хэрэгцээ, зарцуулалтын нормыг тооцоолох; • Түүхий эдийн орц, норм, гарц болон бэлэн бүтээгдэхүүний порцын хэмжээнд хяналт тавих; • Хоол үйлдвэрлэлийн явцад технологийн горим, жор, орцын норм болон үйлдвэрлэлийн стандартын мөрдөлтийг шалгах; • Кемпүүдэд хэрэгжиж буй меню, технологийн картын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай заавар, зөвлөмж өгөх; • Технологийн карт, меню болон түүхий эдийн нормд үндэслэн хоолны өртөг тооцооллыг холбогдох ажилтнуудтай хамтран боловсруулах; • Түүхий эдийн зарцуулалт, хоолны гарц болон өртгийн зөрүүг шинжлэх, шаардлагатай арга хэмжээ авах; • Хоолны чанар, амт, үзэмж, порц болон стандартын хэрэгжилтэд хяналт тавих; • Шинэ хоол, жор, технологи турших, менюний нэр төрөл, чанар, үр ашгийг сайжруулах; • Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологийн шаардлагыг мөрдүүлэх; • Хоол үйлдвэрлэлийн ажилтнуудад меню, технологийн карт болон үйлдвэрлэлийн технологийн талаар заавар, зөвлөмж өгөх; • Хүнсний түүхий эдийн хадгалалт, боловсруулалт, үйлдвэрлэлтэй холбоотой эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; • Технологийн баримт бичгийг эмх цэгцтэй хөтөлж, холбогдох тайлан, бүртгэл боловсруулах.

Шалгуур

• Хоол үйлдвэрлэлийн технологич, хүнсний технологи, хүнсний инженер, нийтийн хоолны технологи зэрэг холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Хоол үйлдвэрлэл, нийтийн хоол, ресторан, зочид буудал, кемп катерингийн салбарт 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай; • Меню боловсруулах, технологийн карт боловсруулах, түүхий эдийн орц норм тогтоох туршлагатай; • Хоолны гарц, порц, түүхий эдийн зарцуулалт болон хоолны өртөг тооцох чадвартай; • Монгол болон олон төрлийн хоолны жор, технологийн талаар мэдлэгтэй; • Хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалт, боловсруулалт болон хүнсний аюулгүй байдлын шаардлагын талаар мэдлэгтэй; • Excel программыг сайн ашиглах, тооцоо судалгаа боловсруулах чадвартай; • Технологийн карт болон бусад үйлдвэрлэлийн баримт бичиг боловсруулах чадвартай; • Кемпийн олон тооны хүний хоол үйлдвэрлэлийн онцлог, үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн нөөцтэй уялдуулан меню төлөвлөх чадвартай; • Тооцоолол сайтай, нягт нямбай, хариуцлагатай; • Багаар ажиллах, харилцаа холбоо сайтай; • Шаардлагатай тохиолдолд томилолтоор явах боломжтой

Шаардлагатай ур чадвар

Дүн шинжилгээ хийх
Хоол үйлдвэрлэлийн технологи
Хоол хүнсний чанарын хяналт
Хүнсний аюулгүй байдал
Технологийн процесс

Байгууллагын тухай

Давуу тал

Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа