• Кемпийн байрлагчдын тоо, хэрэгцээ, хоолны онцлогт нийцүүлэн хоолны меню боловсруулах;
• Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол болон нэмэлт хоолны менюг төрөлжүүлэн төлөвлөх;
• Менюг батлагдсан төсөв, түүхий эдийн нөөц, улирлын онцлог болон хоол үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулах;
• Шинээр хийх хоол болон батлагдсан хоол тус бүрт технологийн карт боловсруулах, шинэчлэх, мөрдүүлэх;
• Технологийн картанд хоолны орц, түүхий эдийн норм, боловсруулалтын дараалал, гарц, порцын хэмжээ, технологийн горим болон хадгалалтын нөхцөлийг тодорхой тусгах;
• Хоолны жор, түүхий эдийн зарцуулалтын нормыг тогтоож, үйлдвэрлэлд мөрдүүлэх;
• Меню болон технологийн картын дагуу түүхий эдийн хэрэгцээ, зарцуулалтын нормыг тооцоолох;
• Түүхий эдийн орц, норм, гарц болон бэлэн бүтээгдэхүүний порцын хэмжээнд хяналт тавих;
• Хоол үйлдвэрлэлийн явцад технологийн горим, жор, орцын норм болон үйлдвэрлэлийн стандартын мөрдөлтийг шалгах;
• Кемпүүдэд хэрэгжиж буй меню, технологийн картын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай заавар, зөвлөмж өгөх;
• Технологийн карт, меню болон түүхий эдийн нормд үндэслэн хоолны өртөг тооцооллыг холбогдох ажилтнуудтай хамтран боловсруулах;
• Түүхий эдийн зарцуулалт, хоолны гарц болон өртгийн зөрүүг шинжлэх, шаардлагатай арга хэмжээ авах;
• Хоолны чанар, амт, үзэмж, порц болон стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
• Шинэ хоол, жор, технологи турших, менюний нэр төрөл, чанар, үр ашгийг сайжруулах;
• Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологийн шаардлагыг мөрдүүлэх;
• Хоол үйлдвэрлэлийн ажилтнуудад меню, технологийн карт болон үйлдвэрлэлийн технологийн талаар заавар, зөвлөмж өгөх;
• Хүнсний түүхий эдийн хадгалалт, боловсруулалт, үйлдвэрлэлтэй холбоотой эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
• Технологийн баримт бичгийг эмх цэгцтэй хөтөлж, холбогдох тайлан, бүртгэл боловсруулах.
• Хоол үйлдвэрлэлийн технологич, хүнсний технологи, хүнсний инженер, нийтийн хоолны технологи зэрэг холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Хоол үйлдвэрлэл, нийтийн хоол, ресторан, зочид буудал, кемп катерингийн салбарт 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
• Меню боловсруулах, технологийн карт боловсруулах, түүхий эдийн орц норм тогтоох туршлагатай;
• Хоолны гарц, порц, түүхий эдийн зарцуулалт болон хоолны өртөг тооцох чадвартай;
• Монгол болон олон төрлийн хоолны жор, технологийн талаар мэдлэгтэй;
• Хүнсний бүтээгдэхүүний чанар, хадгалалт, боловсруулалт болон хүнсний аюулгүй байдлын шаардлагын талаар мэдлэгтэй;
• Excel программыг сайн ашиглах, тооцоо судалгаа боловсруулах чадвартай;
• Технологийн карт болон бусад үйлдвэрлэлийн баримт бичиг боловсруулах чадвартай;
• Кемпийн олон тооны хүний хоол үйлдвэрлэлийн онцлог, үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн нөөцтэй уялдуулан меню төлөвлөх чадвартай;
• Тооцоолол сайтай, нягт нямбай, хариуцлагатай;
• Багаар ажиллах, харилцаа холбоо сайтай;
• Шаардлагатай тохиолдолд томилолтоор явах боломжтой