• OctoLearn хэлний аппыг хөгжүүлэх, шинэ боломжууд нэвтрүүлэх.
• Шинэ апп, вэбсайт, платформын frontend болон backend хөгжүүлэлтийг хийх.
• iOS болон Android апп хөгжүүлэх, сайжруулах.
• Өгөгдлийн сан, API болон систем хоорондын холболтыг хөгжүүлэх.
• Бүтээгдэхүүний ажиллагаа, хурд, найдвартай байдлыг сайжруулж, алдаа доголдлыг засах.
• Багтайгаа хамтран хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шийдэл боловсруулах.
• Frontend болон backend хөгжүүлэлтийн мэдлэг, туршлагатай.
• iOS, Android апп хөгжүүлэх чадвартай.
• Өгөгдлийн сан, API болон Git ашиглан ажиллах чадвартай.
• Асуудлыг бие даан судалж, шийдэл гаргах чадвартай.
• Ажилдаа хариуцлагатай, багаар хамтран ажиллах, шинэ зүйл сурах хүсэлтэй.
• Хөгжүүлсэн апп, вэбсайт эсвэл портфолиотой бол давуу тал болно.
Олон зуун мянган хүний суралцах арга барилд өөрчлөлт авчрах боловсролын технологийн бүтээгдэхүүнийг хамтдаа бүтээцгээе!
Бид OctoLearn хэлний аппыг хөгжүүлж, шинэ апп, вэбсайт, платформ бүтээх Full Stack хөгжүүлэгч багтаа урьж байна.
Тав тухтай ажлын орчин, найрсаг хамт олонтой ажиллана.
• Олон зуун мянган хүнд хүрэх боловсролын технологийн бүтээгдэхүүн хөгжүүлж, бодит хувь нэмэр оруулна.
• Фитнесийн төлбөрийн 50%-ийг компани хариуцна.
• Компанийн 2028 оны IPO төлөвлөгөөний хүрээнд хувьцаа эзэмших боломжтой.
• Бонус болон бусад урамшуулалд хамрагдах боломжтой.
Ажлын нөхцөл: Аль болох бүтэн цагийн, оффист ажиллана (Долоо хоногт 1-2 өдөр гэрээсээ ажиллаж болно).
Байршил: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Номин Юнайтедын баруун талд, TV5 байрны 9-р давхар.