Гааль Хариуцсан Менежер
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Ажлын байрны зорилго:
Компанийн импортын үйл ажиллагаатай холбоотой гаалийн бүрдүүлэлт, гаалийн байгууллагатай харилцах харилцаа, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт болон гаалийн үйл ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн шуурхай, зөв зохион байгуулах.
Үндсэн үүрэг:
• Импортоор оруулж ирж бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг зохион байгуулах;
• Гаалийн мэдүүлэг болон холбогдох бичиг баримтыг шалгах, бүрдүүлэх;
• Барааны ангилал, гаалийн тариф, татвар, үнэ болон бусад холбогдох мэдээллийг хянах;
• Гаалийн байгууллага болон холбогдох төрийн байгууллагуудтай харилцах;
• Импортын барааны бичиг баримтын бүрдэл, үнэн зөв байдлыг хянах;
• Гаалийн татвар, хураамжийн тооцооллыг хянах;
• Тээвэр, ложистикийн багтай хамтран бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлтээс шуурхай гаргах ажлыг зохион байгуулах;
• Гаалийн хууль тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлтийг судалж, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх;
• Гаалийн шалгалт, зөрчил болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
• Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой тайлан, мэдээ, бүртгэлийг хөтлөх;
• Удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангаж, гаалийн үйл ажиллагааны талаар тайлагнах.
Шалгуур
• Гааль, гадаад худалдаа, логистик, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
• Гаалийн бүрдүүлэлт, импорт/экспортын чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
• Хятад хэлний аман болон бичгийн чадвартай
• Гаалийн хууль тогтоомж, тариф, татвар болон холбогдох дүрэм журмын мэдлэгтэй;
• Гаалийн цахим систем болон оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
• Баримт бичиг боловсруулах, шалгах, тайлагнах чадвартай;
• Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай;
• Асуудлыг шуурхай шийдвэрлэх, багаар ажиллах чадвартай;
• Харилцааны болон хэлэлцээр хийх ур чадвартай.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Гэрээний хэлэлцээр хийх чадвар
Импорт/экспортын менежмент
Байгууллагын тухай
Мандаа Билдинг ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 7 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Тав тухтай ажлын орчин