Гаалийн Бүрдүүлэлт, Логистикийн Мэргэжилтэн /Хятад Хэлтэй/

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг31 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Ажлын байрны зорилго Компанийн импорт, экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт, тээвэр логистикийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, бараа бүтээгдэхүүнийг хууль тогтоомжийн дагуу шуурхай, аюулгүй нэвтрүүлэх. Үндсэн үүрэг • Импорт, экспортын гаалийн мэдүүлэг болон холбогдох бичиг баримтыг боловсруулах, хянах. • Гаалийн мэдүүлэг, үзлэг шалгалт, татвар төлөлт, бараа олголтын үйл явцыг хариуцан ажиллах. • Гааль болон холбогдох төрийн байгууллагуудтай харилцах, гаалийн бүрдүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх. • Авто болон төмөр замын тээвэр, логистикийг зохицуулж, барааны тээвэрлэлтийг хянах. • Гаалийн татвар, НӨАТ болон бусад татвар, хураамжийг тооцох, хянах. • Гаалийн болон логистикийн бүртгэл, тайлан, архив хөтлөх. • Гааль, тээвэр логистикийн үйл ажиллагааны эрсдэлийг хянаж, зардлыг оновчлох. • Удирдлагаас өгсөн холбогдох бусад үүргийг гүйцэтгэх.

Шалгуур

• Дээд боловсролтой байх. Гадаад худалдаа, логистик, гаалийн бүрдүүлэлт, олон улсын тээвэр зэрэг мэргэжилтэй бол давуу талтай. • Гаалийн бүрдүүлэлт, тээвэр логистикийн чиглэлээр 2-оос дээш жилийн туршлагатай. • Монгол Улсын гаалийн хууль, дүрэм журмын талаар мэдлэгтэй. • Хятад хэлээр харилцах чадвартай. • Гаалийн бичиг баримтыг бие даан боловсруулах чадвартай. • Барааны ангилал, гаалийн татварын талаар мэдлэгтэй бол давуу талтай. • Word, Excel зэрэг оффисын программууд дээр ажиллах чадвартай. • Хариуцлагатай, нягт нямбай, асуудлыг шуурхай шийдвэрлэх чадвартай.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Зохион байгуулах ур чадвар
Улс хоорондын нийлүүлэлтийн сүлжээ
Тайлан боловсруулах
Хангамж, татан авалтын төлөвлөгөө боловсруулах