• Бүх төрлийн гагнуурын онолын болон практик сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлэх.
• Гагнуурын аппарат, автоматжуулалтын тоног төхөөрөмж, электрод болон хэрэглээний материалын демо үзүүлбэр, бүтээгдэхүүний онцлог, давуу талын танилцуулга хийх.
• Харилцагчийн засвар механик, гагнуурын мэргэжилтнүүдтэй мэргэжлийн болон ажил хэргийн харилцаа үүсгэж, хөгжүүлэх.
• Харилцагчийн ажлын талбарт гагнуурын үзүүлбэр, танилцуулга хийж, техникийн үнэлгээ өгөх; гагнуурын чанар, бүтээмж, аюулгүй ажиллагааг сайжруулах, хамгаалах хэрэгслийг зөв сонгох талаар зөвлөх.
• Гагнуурын аппаратын засвар үйлчилгээ, анхан шатны оношилгоо, арчилгааны зөвлөгөө өгөх; сэлбэгийн захиалгыг бэлтгэж хэрэгжүүлэх.
• Техникийн үйлчилгээ, сэлбэг, хэрэглээний материалын үнийн санал бэлтгэх; тоног төхөөрөмжийн томоохон борлуулалтад Борлуулалтын менежертэй хамтран техникийн санал боловсруулах.
• Харилцагчийн техникийн асуудал, санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, HubSpot CRM-д бүртгэх.
• Маркетингийн багтай хамтран видео, богино контент (рийл), тохиолдол судалгаа, үзэсгэлэнгийн үзүүлбэрийн материал бэлтгэх.
• Жижиг метал хийцийн ажилбар гүйцэтгэх.
• Туршилт, үзүүлбэрийн тоног төхөөрөмж, материалын хөдөлгөөнийг нягтлан бодогч, агуулахтай зохицон бүртгэх.
• Шинэ технологи, бүтээгдэхүүнийг тасралтгүй судалж, нийлүүлэгчийн сургалтад хамрагдаж, байгууллагын техникийн мэдлэгийн санг хөгжүүлэх.
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж, харилцагчийн талбарт үлгэр жишээ үзүүлэх.
• Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
• Гагнуурын технологи, металл боловсруулалт, механик инженерчлэл эсхүл холбогдох техникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.
• Гагнуурын практик ажлын [3]-аас доошгүй жилийн туршлагатай.
• Гагнуурын супервайзораар ажиллаж байсан бол давуу тал болно.
• Гагнуурын сургалт явуулах, багшлах эрх, гэрчилгээтэй бол давуу тал болно.
• Гагнуурын олон улсын эсвэл үндэсний гэрчилгээтэй (жишээ нь AWS, IIW/EWF) бол давуу тал болно.
• Англи хэлний мэдлэгтэй, ярьж бичдэг бол давуу тал болно.
• Уурхай, үйлдвэрийн талбайд томилолтоор ажиллах боломжтой.
• Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй.