Ерөнхий нягтлан бодогч

Бүтэн цагийн

5,500,000₮ - 6,000,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг1 CV илгээсэн28 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, НББ-ийн стандарт, компанийн дотоод журамд нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих • Компанийн өдөр тутмын санхүүгийн гүйлгээ, орлого зарлага, касс, банк, харилцах дансны бүртгэл, тооцоог хянах • Сар, улирал, жилийн санхүүгийн тайлан болон шаардлагатай удирдлагын тайлан, мэдээг үнэн зөв, хугацаанд нь бэлтгэх • Өглөг, авлага, бараа материал, үндсэн хөрөнгө болон бусад хөрөнгө, өр төлбөрийн бүртгэл, тооцоонд хяналт тавих • Үйлдвэрлэл, худалдаа, борлуулалттай холбоотой бараа материалын орлого, зарлага, үлдэгдэл болон өртгийн бүртгэлд хяналт тавих • Бараа материалын тооллого, тооцоо нийлэлтийг зохион байгуулж, зөрүү, хариуцлагын асуудлыг шийдвэрлүүлэх • Цалин хөлс, ХХОАТ, НДШ болон бусад татвар, шимтгэлийн тооцоо, тайланг хянаж, хуульд заасан хугацаанд тайлагнах • Анхан шатны баримтын бүрдүүлэлт, баталгаажуулалт, бүртгэлийн үнэн зөв байдалд хяналт тавих • Татвар, нийгмийн даатгал болон холбогдох байгууллагад хүргүүлэх тайлан, мэдээг хянах • Санхүүгийн үзүүлэлт, орлого зарлага, зардал, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалд шинжилгээ хийж, удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах • Компанийн санхүүгийн эрсдэл, зардлын хяналт, мөнгөн хөрөнгийн ашиглалттай холбоотой санал, зөвлөмжийг удирдлагад танилцуулах • Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, үүрэг хариуцлагыг тодорхой хуваарилах • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримт бичгийн эмх цэгц, хадгалалт, архивлалт болон мэдээллийн нууцлалыг хангах • Санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, автоматжуулах, дотоод хяналтыг сайжруулах санал санаачилга гаргах

Шалгуур

• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Ерөнхий нягтлан бодогчоор 3-аас дээш жил, нийт нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 5-аас дээш жилийн туршлагатай бол давуу тал • Үйлдвэрлэл, худалдаа, хүнс, FMCG чиглэлийн компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал • Санхүүгийн тайлагнал, татвар, НДШ, цалин хөлс, бараа материал болон өртгийн бүртгэлийн талаар сайн мэдлэгтэй • Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын холбогдох хууль тогтоомж, стандартын мэдлэгтэй • Smart программ болон Microsoft Excel программыг ахисан түвшинд ашиглах чадвартай • Санхүүгийн тайлан боловсруулах, тооцоо нийлэх, санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай • Баг удирдах, ажлын үүрэг хуваарилах, хяналт тавих удирдан зохион байгуулах чадвартай • Хариуцлагатай, нягт нямбай, шударга, ёс зүйтэй • Ажлын ачаалал даах, хугацаанд баригдсан ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэх чадвартай • Асуудлыг бие даан тодорхойлж, шийдвэрлэх болон удирдлагад мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай • Тогтвортой ажиллах хүсэлтэй, компанийн зорилго, үнэт зүйлд нийцэн ажиллах хандлагатай

Шаардлагатай ур чадвар

Зохион байгуулах ур чадвар
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн тайлагнал

Байгууллагын тухай

Давуу тал

Гар утасны төлбөр
Эцэг, эхийн чөлөө
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж