Ерөнхий нягтлан бодогч
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулах
• Санхүүгийн мэдээлэл цуглуулж, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг нэгтгэх, бланс, орлогын тайлан болон бусад тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэх
• Дотоод хяналт хийж, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах
• Дансны мэдээллийг бүрдүүлж, шинжлэн хөрөнгө, өр төлбөр, өмчийн мэдээллийг бэлтгэх
• Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэн удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, тайлан бэлтгэх
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил, удирдах албан тушаалд ажилласан туршлагатай
• Санхүүгийн тайлан, татварын хууль тогтоомжийн гүнзгий мэдлэгтэй
• Санхүүгийн програм болон Excel дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
• Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай
• Мэргэшсэн нягтлан бодогч (CPA) болон бусад сертификаттай бол давуу тал
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Нягтлан бодох бүртгэл
НББ-ийн программ хангамж
ERP программ хангамж
Санхүүгийн хяналт
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Татварын бэлтгэл ажил
Байгууллагын тухай

Гурван бухат ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Зогсоолын хангамж