Ерөнхий нягтлан бодогч
Бүтэн цагийн
7,500,000₮ - 8,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Санхүүгийн газраас болорвсруулсан бодлого, заавар, журмыг компанидаа хэрэгжүүлэх, мөрдөх, биелэлтийг хянах.
· Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, заавар журам, түүнчлэн хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын хууль, компанийн тухай хууль зэрэг ажлын шаардлагаар заавал уншиж судалсан байх ёстой бөгөөд хууль эрх зүйн баримтуудыг үйл ажиллагаандаа зохицуулж, дотооддоо мөрдөх санхүүгийн журам зааврыг боловсруулж, хэрэгжүүлэх.
· Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л төсөв төлөвлөгөөг боловсруулах, зарцуулалтад хяналт тавих.
· Компанийн НББ-ийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, компанийн удирдлагуудад санхүүгийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх.
· НББ хуулийн болон НББОУС-н дагуу ажил гүйлгээг бүртгэлд тусгаж, татварын болон аудитын шалгалтад Ерөнхий нягтлан бодогчийн зүгээс зөрчил гаргахгүй байх нөхцлийг урьдчилан хангасан байх.
· Харилцагч татвар, нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар анхны арга хэмжээг авсан байх.
· Өглөг авлагын тооцоог сар бүр хийж харилцагч байгууллагуудтай тооцоо нийлэх, үлдэгдэл баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулах.
· Сар бүрээр тайлан бэлтгэх ба дараа сарын 8-ны дотор өмнөх сарын бүртгэл хөтлөлтийг үнэн зөв бүртгэн санхүүгийн баазыг хаалгасан байх.
· Компанийн үргүй зардлыг багасгах, ашиг орлогыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах, удирдлагад энэ тухай өөрийн саналаа танилцуулах.
· Бэлтгэн нийлүүлэгчтэй хийх гэрээнд санал оруулах, гэрээг санхүү талаас хянаж байх.
· Улирал, жилийн эцсийн тайлан балансыг хугацаанд нь үнэн зөв, алдаагүй бэлтгэн, холбогдох төрийн байгууллагад цаг хугацаанд нь тушааж баталгаажуулах.
· Хагас жил, жилийн эцсээр үндсэн хөрөнгийн тооллого хийх, зохион байгуулалтаар хангах.
· Жилийн эцэст болон сар бүрийн эргэлтийн хөрөнгийн тооллогыг үр дүнтэй зохион байгуулах.
· Санхүүгийн байдлыг урьдчилан тооцоолж мөнгөн урсгалыг тооцож төлөвлөх, гүйцэтгэлд нь хяналт тавих.
· Дотоод аудитын албанаас гаргасан хуваарийн дагуу үйл ажиллагааны аудит хийх ажилд биечлэн оролцож холбогдох зөвлөмжийн дагуу компаний санхүүгийн хяналтыг сайжруулахад анхаарч ажиллах.
· Хөндлөнгийн аудитын компанитай хөндлөнгийн аудит хийлгэх тухай бүр СТОУС-д нийцсэн тайлан бэлдэх, шаардсан баримт нотолгоог гаргаж өгөх холбогдох мэдээллээр хангах, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах.
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
• Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зэрэгтэй
• Бизнесийн байгууллагад нягтлан бодох бүртгэл чиглэлээр 10-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан, удирдагчийн арга барилыг эзэмшсэн
• Удирдан зохион байгуулах
Тооцоолон бодох ур чадвар сайтай
Ажлын ачаалал даах чадвартай
Санхүүгийн программ ашиглах чадвартай
Тайлан тооцоо тэнцэл гаргаж байсан туршлагатай
Хувийн зохион байгуулалт сайтай
• Үнэнч шударга, нямбай, зарчимч байх
Шаардлагатай ур чадвар
Манлайлал
Багийн менежмент
Нягтлан бодох бүртгэл
ERP программ хангамж
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Татварын зохицуулалт
Байгууллагын тухай
Давуу тал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
