Ерөнхий нягтлан бодогч

Бүтэн цагийн

6,500,000₮ - 7,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг8 CV илгээсэн7 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хууль, стандарт, журмын дагуу удирдан зохион байгуулах • Сар, улирал, жилийн санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж, удирдлагад тайлагнах • Санхүүгийн тайлан, орлого, зарлага, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийж, төсөв төлөвлөгөө боловсруулах • Татвар, төлбөр, хураамжийн тооцоо, тайлагналд хяналт тавих • Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих • Аудит, хяналт шалгалт болон холбогдох байгууллагатай санхүүгийн асуудлаар хамтран ажиллах • Бүртгэл хөтлөлт, санхүүгийн баримт бичгийн үнэн зөв байдалд хяналт тавих

Шалгуур

• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, ерөнхий нягтлан бодогчоор ажилласан туршлагатай • Нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн холбогдох хууль тогтоомж, стандартын мэдлэгтэй • Санхүүгийн тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай • Нягтлан бодох бүртгэлийн программ болон компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, харилцааны ур чадвартай • Хариуцлагатай, нягт нямбай, мэргэжлийн ёс зүйтэй • Санхүүгийн программууд дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Манай эрч хүчтэй, найрсаг хамт олны нэг хэсэг болж, бидэнтэй нэгдэхийг урьж байна. Зөвхөн ажлын байрны шаардлага хангасан ажил горилогчидтой холбоо барих болно.

Шаардлагатай ур чадвар

Хамтран ажиллах
Харилцааны чадвар
Нягтлан бодох бүртгэл
ERP программ хангамж
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Татварын бэлтгэл ажил

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны автобус, унаа
Сарын гүйцэтгэлийн урамшуулал