Ерөнхий нягтлан бодогч
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналыг удирдан зохион байгуулах
• Санхүүгийн болон татварын тайланг хугацаанд нь гаргах
• Барилгын төслийн орлого, зардал, өртгийн бүртгэл хөтлөх
• Төсөв, бодит гүйцэтгэлийг харьцуулан хянах
• Бараа материал, үндсэн хөрөнгө, дуусаагүй үйлдвэрлэлийн бүртгэлд хяналт тавих
• Гэрээ, гүйцэтгэлийн акт, нэхэмжлэх, туслан гүйцэтгэгчийн тооцоог хянах
• Өглөг, авлага, мөнгөн урсгалын тайлан боловсруулах
• Удирдлагыг шаардлагатай санхүүгийн мэдээлэл, тайлангаар хангах
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл дээр ажиллаж байсан туршлагатай
• Төсөл, объектын өртгийн бүртгэл, гүйцэтгэлийн акт, гэрээний тооцооны мэдлэгтэй
• Татвар, санхүүгийн тайлагналын сайн мэдлэгтэй
• Excel болон санхүүгийн программ дээр ажилладаг
• Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай
Нэмэлт мэдээлэл
CPA эрхтэй, орон сууц, барилгын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Нягтлан бодох бүртгэл
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Татварын бэлтгэл ажил
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Ажилтны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
