Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
2 цагийн өмнө
Ерөнхий нягтлан бодогч
Бүтэн цагийнОффис
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Ерөнхий нягтлан бодогч ажилд авна
Манай компани нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой хөгжиж буй компани бөгөөд манай багт нэгдэн ажиллах Ерөнхий нягтлан бодогч сонгон шалгаруулж байна.
Ажлын байрны зорилго
Компанийн санхүүгийн бүртгэл, тайлагналыг СТОУС болон холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, цаг тухайд нь хийж гүйцэтгэх, удирдлагад шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангах.
• Нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн системийг хөтлөх, бүртгэл тайлангийн чанар, үнэн зөвийг хангах
• СТОУС-ын дагуу санхүүгийн тайлан (сар, улирал, жилийн) бэлтгэж, удирдлагад танилцуулах
• Татварын хууль тогтоомжийн дагуу татвар тооцох, тайлан гаргах, татварын байгууллагатай харилцах
• Уул уурхайн үйл ажиллагааны өртөг бодолт, өртгийн задаргаа, хяналтыг хэрэгжүүлэх
• Мөнгөн гүйлгээний төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэх
• Дотоод хяналтын тогтолцоог бий болгох, сайжруулах
• Нягтлан бодогчдын багийг удирдах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
• Удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг гүйцэтгэх
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
• Уул уурхайн салбарт нягтлан бодогчоор ажилласан туршлагатай
• СТОУС болон татварын хууль тогтоомжийн талаар өргөн мэдлэгтэй
• Уул уурхайн бүртгэл, тайлагналын онцлогийг сайн мэддэг
• Өртөг бодолтын мэдлэг, туршлагатай
• Нягтлан бодох бүртгэлийн программ (1С, Excel гэх мэт)-д чөлөөтэй ажилладаг
• Илтгэх ур чадвар, харилцааны чадвар сайн
• Багийг удирдах, зохион байгуулах чадвартай
• Үнэнч, шудрага, нягт нямбай, хариуцлагатай
Нэмэлт мэдээлэл
Мэргэшсэн нягтлан бодогч
Татварын мэргэшсэн зөвлөх бол давуу талтай
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Манлайлал
Багийн менежмент
Нягтлан бодох бүртгэл
НББ-ийн программ хангамж
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Татварын зохицуулалт
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Өглөөний цай
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
