• Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг НББОУ-ын стандарт болон компанийн НББ-ийн бодлогын баримт бичигт нийцүүлэн хэрэгжүүлэх
• Санхүүгийн бүртгэл, тайлагналыг стандартын дагуу хөтлөх, тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргах, НӨАТ, НДШ, тайлан баланс гаргадаг, цалин боддог, татварын тайлан илгээх чадвартай байх
• Санхүүгийн жил, улирлын болон тайлант хугацааны эхлэл, хаалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
• Компанийн мөнгөн урсгалыг зөв зохион байгуулж удирдах
• Тооцоо нийлэх, өр төлбөр барагдуулалтын үйл явцыг удирдлагаар хангах
• Санхүүгийн багийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, багийг удирдан чиглүүлэх
• ЕRP нэвтрүүлэлтийг дэмжин ажиллах болон бусад ажил үүргийг гүйцэтгэх
• Хууль эрх зүй, татвар, бүртгэлийн шинэчлэлүүдийг судалж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
• Ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан бусад ажлыг хийж гүйцэтгэнэ
• Нягтлан бодогч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан, ерөнхий нягтлан бодогчоор 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
• Нягтлан бодох бүртгэлийн стратеги болон дүрэм, журмыг хөгжүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай
• НББОУСтандарт, Нягтлан бодох бүртгэл, Татвар, нийгмийн даатгалын тухай хууль зэрэг шаардлагатай стандарт, хуулиудын талаарх мэдлэгтэй байх
• Харилцааны соёлтой, ажил хэрэгч харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
• Санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
• Удирдах, манлайлах, зохион байгуулах чадвартай
• Нягтлан бодогчийн өндөр ес зүйтэй, мэргэжлийн ур чадвар сайтай
• Татварын мэргэшсэн зөвлөх болон Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бол давуу тал болно.
• Бидний тухай
Caffe Bene Mongolia нь Монголын кофены зах зээлд тэргүүлэгч компани бөгөөд 40 гаруй салбараараа дамжуулан дотооддоо шинэхэн хуурсан, дээд зэрэглэлийн кофег үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. Бид кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг түгээх юм.
Одоогоор бид тахиан мах, махан бүтээгдэхүүн болон шарсан тахиа, бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүтэц орон тоогоо нэмэгдүүлж байна.