• “Литиум Сенчури” ХХК болон охин компанийн нягтлан бодох бүртгэлийг нэгдсэн удирдлагаар хангаж, санхүү, татварын тайланг үнэн зөв, хугацаанд нь бэлтгэн тайлагнах,
• Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, холбогдох журам, зааврыг боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
• Хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, экспорт болон тэсэлгээний үйл ажиллагааны зардлын бүртгэл, өртөг тооцооллыг зохион байгуулж, хянах,
• Экспортын борлуулалт, гадаад валютын гүйлгээ, ханшийн зөрүү, авлага, өглөг болон гэрээний төлбөр тооцооны бүртгэлийг хянаж, үлдэгдлийг баталгаажуулах,
• Толгой болон охин компанийн хоорондын ажил, үйлчилгээ, санхүүжилт, зардлын хуваарилалт, харилцан тооцоог тулган баталгаажуулж, шаардлагатай нэгтгэсэн тайланг бэлтгэх,
• Үндсэн хөрөнгө, бараа материал, хүдрийн овоолго, шатахуун, сэлбэг хэрэгслийн бүртгэл, тооллого, үлдэгдлийн тулгалтыг зохион байгуулж, зөрүүг шийдвэрлүүлэх,
• Анхан шатны баримтын бүрдэл, ажил гүйлгээний бүртгэл, дансны ангилал болон сарын хаалтын үйл ажиллагаанд хяналт тавих.
• Санхүүгийн хэлтсийн дарга, санхүүгийн ахлахыг төсөв, мөнгөн урсгалын төлөвлөгөө, удирдлагын тайланд шаардлагатай бүртгэлийн мэдээллээр хангах.
• Санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлж, бүртгэлийн алдаа, зөрчил, эрсдэлийг илрүүлэх, залруулах арга хэмжээ авах.
• Нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, няравуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын гүйцэтгэл, тайлангийн чанарт хяналт тавих.
• Аудит, татварын болон бусад хяналт шалгалтад шаардлагатай тайлан, баримт, тайлбарыг бэлтгэн хүргүүлж, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах.
· Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
· Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс ерөнхий нягтлан бодогчоор 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
· Уул уурхайн салбарын бүртгэл, олборлолтын өртөг тооцооллын мэдлэг, туршлагатай.
· Экспортын борлуулалт, гадаад валютын гүйлгээ, авлага, өглөгийн тооцоо хариуцаж байсан.
· Санхүү, татварын тайланг бие даан боловсруулж, тайлагнах чадвартай.
· Толгой болон охин компанийн бүртгэлийг зохион байгуулах, компани хоорондын тооцоог хянах чадвартай.
· Нягтлан бодох бүртгэлийн бодлого, дотоод хяналтыг боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай.
Давуу тал:
· Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй;
· Татварын мэргэшсэнгийн эрхтэй;
· Тэсэлгээний компанийн бүртгэл хариуцаж байсан;
· Англи болон Хятад хэлний мэдлэгтэй.